solongonews
”Ээлтэй ертөнц, Ирээдүйн амжилт” үйл ажиллагаа болов
2016-08-29 21:44
”Ээлтэй ертөнц, Ирээдүйн амжилт” үйл ажиллагаа болов.

"Ээлтэй ертөнц, Ирээдүйн амжилт" сайн үйлсийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Дөл хотонд болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхий 10 айлд тус бүр 200 мянган төгрөг болон гурил будаа зэрэг хүнсний зүйл, МУБИС-ийн гурван оюутанд тус бүр 3000 юань, нийслэлийн 115-р сургуульд 5 сая төгрөгийн хандив тусламж үзүүлэв.

Энэ сайн үйлсийн үйл ажиллагааг Хятад, Монголын "Хэл соёл, Боловсролын сан", "Хятад, Монголын Нийгмийн хөгжлийн сан" зохион байгуулж, МУИС-ийн "Күнзийн институт", Монгол Улс дахь "Хятадын урд мужийн бизнес эрхлэгчдийн холбоо" гүйцэтгэж, "Дөл импекс" компани, МУБИС, 115-р сургууль, "Ээлтэй Ертөнц" ТББ хамтран зохион байгуулсан юм.

"Монголын Хэл соёл", "Боловсролын сан", Хятад, Монголын "Нийгмийн хөгжлийн сан" нь 2013 онд Монгол Улс дахь Хятадын Банкны Төлөөлөгчийн газрын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд өнөөгийн байдлаар нийт 3.80 сая юань буюу 1.2 тэрбум төгрөгийн хандивын мөнгө цуглуулж, соёл боловсрол, нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлж, 50 гаруй төрлийн нийт 3.20 сая юань буюу 1 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлж, Монгол Улсын нийт 4000 гаруй оюутан сурагч болон оршин суугчид ач тус хүртээсэн юм.

Найруулагч: Болор
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл