solongonews
Хятадын хэлний боловсролын дэлхийн Ⅴ чуулга уулзалт болов
2023-12-21 10:38
Хятадын хэлний боловсролын дэлхийн Ⅴ чуулга уулзалт болов.

       Хятад хэлний боловсролын дэлхийн Ⅴ чуулга уулзалт 12-р сарын 19-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болов.ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нэгдмэл фронтын яамны сайд Шы Тайфэн уулзалтад оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

        Уг чуулга уулзалтаар хилийн чанад дахь хятад иргэд үндэсний соёлын боловсрол, өв залгамжлалд ямагт ач холбогдлоо өгч, 60 сая гаруй хилийн чанад дахь хятад иргэд Хятад улс болон дэлхийтэй холбох гүүр, холбоос болж байгаа бөгөөд Хятадын уламжлалт соёлыг өвлөн авч, урагшлуулах,хятад,гадаадын соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцах явдлыг дэмжих гол хүч болсоор ирсэн байна.Хилийн чанад дахь хятад хэлний боловсрол нь хилийн чанад дахь хятад иргэдийн бие даан үүсгэн байгуулсан хятад хэл, соёлын боловсролыг хэлж байгаа юм.Хилийн чанад дахь хятад хэлний сургуулиуд нь Хятадын соёлыг түгээх, хятад, гадаадын соёл иргэншлийн солилцоог сайжруулах чухал индэр болсон юм. Эх орон, гадаадад байгаа хятад сурган хүмүүжүүлэгчид соёлын өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж, 5000 гаруй жилийн хятадын соёл иргэншил дээр тулгуурлаж, Хятадын хөгжлийн хурц тод практикт тулгуурлан,Хятадын соёл иргэншил, хөгжил, дэлхийн үзэл бодлыг бүх талаас нь тайлбарлах болно гэдэгт найдаж байна.

       Тус чуулганыг төрийн зөвлөлийн хилийн чанад дахь хятадын асуудал эрхэлсэн газар, бүх Хятадын нутаг буцсан хятад иргэдийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд "Хятад хэлний боловсролыг өндөр чанартай хөгжүүлж, Хятад, гадаад соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцахыг дэмжинэ”сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна. Дэлхийн 70 шахам улс орон, бүс нутгийн 600 гаруй төлөөлөгч уулзалтад оролцсон болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл