12-р сарын 09-ний өдөр Лозаннад болсон Олимпын дээд хэмжээний уулзалтад оролцож буй төлөөлөгчид Бээжингийн Өвлийн олимпын наадмын тайланг сонсож, Бээжингийн Өвлийн олимпын наадмын зохион байгуулах хороо болон Хятадын Олимпын Хорооны онцгой хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлэв.
Дээд хэмжээний уулзалтын дараа ОУОХ-ны албан ёсны мэдээлэлд "Энэхүү томоохон арга хэмжээ нь тамирчдад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж, тэднийг туйлын аюулгүй, тогтвортой орчноор хангасан" гэжээ.
Тайланд "Хятадын 350 сая гаруй хүн мөс болон цасан спортод оролцож, мөс цасны спорт Хятадад хөгжилтэй хэвээр байна. Бээжингийн Өвлийн олимпоос дэвшүүлсэн тогтвортой хөгжил, олимпын өвийн тухай үзэл баримтлал ч сайн тусгалаа олж, Хятадын нийгэмд олон үр өгөөжөө өгсөн" гэжээ.
Түүнчлэн Бээжингийн Өвлийн олимпын наадмыг радио, телевиз, дижитал платформоор дамжуулан 2.01 тэрбум хүн сонирхож, уг арга хэмжээний үеэр Олимпын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийт хандалт 3.2 тэрбумд хүрсэн нь өмнөх олимпын дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд эдгээр туршлага ирээдүйн өвлийн олимпод илүү сайн стандарт, лавлагаа өгөх болно.
