
Суань Жинзи хилийн томилсон салбар Алшаа аймгийн Эзэн хошууны говийн гүнд байрлана. Хамрагдах газрын талбай нь арван мянган квадрат метр байсан ч оршин суугаа иргэдийн тоо нь харин 100 ч хүрдэггүй юм. Залуухан 11 цагдаа балар говийн гүнд хил хязгаар болон оршин суугаа иргэдийг хамгаална. Тус салбарыг байгуулсан 40 гаруй жилийн туршид иргэдээ хайрлаж хил хязгаараа сахин хамгаалах нь Суань Жинзи томилсон салбарын эрхэм дээд үүрэг хариуцлага болсоор иржээ.
Хил хамгаалах ажлын чөлөө заваараа цагдаа нар тархай бутархай суурьшсан говийн малчдад долоон худаг малтаж өгсөн төдийгүй томилсон салбартаа эмнэлгийн өрөө, дэлгүүр, шатахуун түгээх станц, шуудан товчоо, малын ашиг шим хураах өртөө зэрэг үйлчилгээний газар байгуулж, говийн гүн дэх малчдын амьдралын хүнд хүчир асуудлыг шийдэж байна. Сүүлийн жилүүдэд Суань Жинзи хилийн томилсон салбарын цагдаа нар малчдад эм, захидал, өдөр тутмын хэрэгсэл зэргийг 700 гаруй удаа хүргэж, малчдад тус дэм болон хонины ноос тэмээний ноосыг нь ноосолж өгдөг байна.

