Энэ удаагийн үзэсгэлэн яармаг цахим хэлбэрээр 10 хоног үргэлжлэх бөгөөд гадаад дотоодын 26 мянган аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Үзэсгэлэн яармагийн 50 хэсэгт нийт 60 мянган лангуу байршуулж, 16 том төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэн яармагийн хэвлэлийн төлөөлөгч Хятадын Гадаад худалдааны төвийн орлогч дарга Шюй Бин хэлэхдээ, энэ удаа туршлагаа дүгнэж, бизнесмений хүсэлтийн дагуу дэлгэн үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэн, их өгөгдлийг илүү нарийвчлан ашиглах боломж бүрдүүллээ гэжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагаар “Үүлэн урилга”, “Зах зээл танилцуулах” зэрэг хэлбэрээр олон улс орон бүс нутгийн бизнесменүүдийг урин оролцуулж байна.
Франц, Украин, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг оронд “Үүлэн холбоо”-ны загварыг туршин ажиллуулж, гадаадын зах зээлийг нээх боломж эрэлхийлж байгаа юм.
