solongonews
Их Хорийн худалдааны сайд нарын хурал Шанхайд болно
2016-02-18 17:06
Их Хорийн худалдааны сайд нарын хурал Шанхайд болно.

Энэ сарын 17-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Данян: Их Хорийн худалдааны сайд нарын хурал 7 дугаар сарын 9, 10-ны өдөр Шанхайд болно гэв. Тэрээр худалдааны яамны хэвлэлийн бага хуралд, өдгөө дэлхийн худалдааны өсөлт удааширч, эдийн засгийн хөдөлгөх хүч тааруухан буй нөхцөлд Их Хорийн гишүүн орнуудын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл их байна. Хятадын санаачилгын дагуу 2015 оны Их Хорийн удирдагчдын хурлаар худалдааны сайд нарын хурлыг тогтмол хугацаатай хийлгэхээр болж, дэмжих үүрэг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулахыг зөвшөөрчээ.

Өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд Хятад улс Их Хорийн дарга орноор ажиллаж, олон талын хурлуудыг албан ёсоор эхлүүлэв. Их Хорийн удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэхийн тулд Хятад улсын санаачилгаар Их Хорийн худалдаа хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг байгуулав.

Худалдааны сайд нарын хурал, ажлын хэсгийн хурлуудаар худалдаа хөрөнгө оруулалтын механизмын байгуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн худалдааны өсөлтийг ахиулах, олон талт худалдааны механизмыг дэмжих, хөрөнгө оруулалтын бодлогын зохицуулалт, хамтын ажиллагааг ахиулах, уужуу багтаамжтай дэлхийн үнэ цэнийн гинжийг түргэтгэх зэрэг олон сэдвээр гүнзгий хэлэлцэхийг Хятад улс талуудад хүсэв.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл