solongonews
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1831171 хүрчээ
2020-04-16 09:50
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1831171 хүрчээ.

ДЭМБ-ын 15-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол 1831171 хүрсэн байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 15-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 70033 нэмэгдэж, 1831171 хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5988 нэмэгдэж, 119658 хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 70082 нэмэгдэж, 1914916 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5989 нэмэгдэж, 123010 хүрэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл