solongonews
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 1 төсөл, 156 санал сануулга дэвшүүлэв
2019-03-15 17:27
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 1 төсөл, 156 санал сануулга дэвшүүлэв.

Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн санал сануулгын хэсгээс мэдээлснээр, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы үеэр Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчид үндсэн хуулиар олгосон тушаал хариуцлагаа нарийн хянамгай гүйцэтгэж, 1 төсөл, 156 санал сануулга тушаасан байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн 59 төлөөлөгч оролцож, хурлын хугацаанд 47 төлөөлөгч санал сануулга дурдаж, дурдсан санал сануулгын тоо нь XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хурлаас 31-ээр нэмэгджээ. Санал сануулгын агуулгын хувьд тариалан, ой шугуй, мал аж ахуй, загасны аж ахуй ба ус ашиглалт, аж үйлдвэр зам тээвэр, энерги ба шуудан, нийгэм ба олон нийтийн асуудал, хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төсөл ба ерөнхий аж ахуй, хот хөдөөгийн бүтээн байгуулалт ба нөөц баялаг, байгаль орчин, шинжлэх ухаан мэргэжил, сурган хүмүүжил, эрүүл мэнд ба спорт, засаг захиргааны хууль тогтоол, эдийн засаг, санхүү ба татварын орлого, мэргэжилтэн, аялал жуулчлал ба үйлчилгээ зэрэгтэй холбогджээ.

Юй Шюйбүө нарын 46 төлөөлөгчийн дурдсан “БНХАУ-ын тариалангийн бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байдлын хууль"-д засвар оруулах тухай санал зөвлөгөөнд өнөөгийн хэрэгжүүлж байгаа тариалангийн бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байдлын хууль нь тариалангийн бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгцээ шаардлагыг хангахад хүнд болж, тариалангийн бүтээгдэхүүний бүх явцад аюулгүй байдлын удирдлагыг хэрэгжүүлж, тариалангийн бүтээгдэхүүний стандартад нийцсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, холбогдох хяналт шалгалтын хариуцлагыг чангатган, хүнсний аюулгүй байдлын хууль зэрэг холбогдох хууль тогтоолын дагуу сайн ажиллах хэрэгтэй гэжээ.

Дурдсан санал сануулгын дотроос “ӨМӨЗО-ыг орчин үеийн энергийн аж ахуйн үлгэр жишээ орон болгож, Өвөр Монголын орчин үеийн энергийн аж ахуйн хөгжлийг улсын бодлого болгон дэмжих тухай санал”-ыг Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн санал сануулга болгов.

Өвөр Монголын төлөөлөгчдийн баг санал сануулгыг ихэд чухалчилж, тушаасан санал зөвлөгөөнийх нь шалтгаан нь тодорхой, үндэслэл нотолгоо нь бүрэн, төсөл нь нарийн бодитой байсан бөгөөд төлөөлөгчид хууль ёсоор тушаал хариуцлагаа гүйцэтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвхтэй үйл ажиллагаагаа харуулав.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл