Хятадын үндэстний судалгааны хураангуй болох үр бүтээл буюу Хятадын 56 үндэстний тойм байдлыг танилцуулсан томоохон нэвтэрхий толь хэвлэгдсэн нь Хятадын үндэстний судалгаа шинжилгээний суурийг тавьсан ач холбогдолтой аж.
- Энэхүү толь Хятад улс түүх цадиг бичсэнээс хойших хамгийн анх удаа Хятадын үндэстнүүдийг бүрэн утгаар нь танилцуулж буй нэвтэрхий толь болсон байна. “Хятадын үндэстний нэвтэрхий толь” нийт 15 боть, 25 сая гаруй үгтэй, 6500 гаруй зураг хавсаргасан бөгөөд Хятадын 56 үндэстний түүхэн ул мөр, улс төр, цэрэг арми, нийгэм, эдийн засаг, шашин шүтлэг, зан заншил зэрэг олон талыг хамарсан агуулгатай болно гэж хариуцсан редактор Юнь Фэн танилцуулсан байна.
