solongonews
Хятадын барааны тэмдэг дэлхийн 40 гаруй хувийг эзлэв
2017-12-19 12:22
Хятадын барааны тэмдэг дэлхийн 40 гаруй хувийг эзлэв

11-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын бүртгүүлэхээр хүсэлт гаргасан барааны тэмдэг 5 сая 110 мянгад хүрч, Хятадын хүчин төгөлдөр бүртгэлтэй барааны тэмдэг дэлхийн барааны тэмдгийн нийт хэмжээний 40 гаруй хувийг эзэлж, 16 жил дараалан дэлхийд тэргүүлжээ.

Үндэсний аж үйлдвэр худалдааны ерөнхий газар барааны тэмдэг бүртгүүлэхийг хялбарчлах ажлыг гүнзгийрүүлж, одоогоор барааны тэмдгийн бүртгэлийн хяналт шалгалтын хугацааг богиносгоод 8 сар болгон, барааны тэмдгээ ганцаар эзэмших эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна.

Саяхан Үндэсний аж үйлдвэр худалдааны ерөнхий газрын дэд дарга Лю Жюньчэнь Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын холбогдох хүмүүстэй уулзах үедээ: Урт хугацааны турш, Аж үйлдвэр худалдааны ерөнхий газар, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагатай хамтын ажиллагааны баялаг үр дүнтэй, сайн харилцаагаа хэвээр хадгалсаар ирлээ. Хоёр тал солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, Мадридын олон улсын хүсэлт гаргах цахим холбоо, интернэтээр хүсэлт гаргах зэрэг холбогдох ажлыг урагшлуулна. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын брэнд мэдээллийн санд Хятад улс элсэн орох боломжийг судлан хэлэлцэж, мэдээлэл ашиглаж, солилцох ажлыг урагшлуулна. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага хятад хэлийг Мадридын холбооны хүсэлтийн хэлэнд оруулахыг идэвхтэй ахиулна. Газар зүйн заалттай барааны тэмдгийн хөгжил, хэрэглээг хамтран урагшлуулна. Хоёр талын боловсон хүчний эх баялгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ. Мөн "нэг бүс нэг зам" барааны брэнд тэмдгийн олон улсын хамтын ажиллагааны симпозиумыг хамтдаа зохион байгуулахыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл