solongonews
Ши Жиньпин “2018 оны Цундүгийн олон улсын форум”-д оролцсон гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзав
2018-12-13 17:50
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 12-ны өдөр Ардын Их Хурлын танхимд “2018 оны Цундүгийн олон улсын форум”-д оролцсон гадаадын төлөөлөгчидтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр дарга Ши Жиньпин Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ололт амжилт, шинэ ээлжийн гадаадад нээлттэй хөгжих өндөр түвшин бүхий арга бодлого зэргийг танилцуулж, Хятад улс болон дэлхийн улс орнуудын харилцааны тухай ярьж, зочид төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон байна.

Ши Жиньпин энэ оны Цундүгийн олон улсын форум нь Хятадын ард түмэн өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойн үеэр таарлаа. 40 жилийн турш Хятад улс хөгжлийн асар олон амжилтуудыг тогтоож, иргэдийн амьжиргаа сайжирч, чинээлэг нийгмийг бүтээн байгуулахаар зүтгэж байна. Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого иргэдээр төв болгодог. Шинэ цаг үеийн Хятад улсын эдийн засгийн өндөр хурдтай хөгжлөөс чанар сайтай хөгжил уруу улирсан явдал болно. Илүү тэнцвэртэй илүү бүрэн гүйцэд хөгжлийг биелүүлэхэд зайлшгүй өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлтийг өргөтгөх хэрэгтэй. Өнөөдөр Хятадын эдийн засаг ерөнхийдөө эрүүл тогтвортой хөгжиж байна. Гэсэн хэдий ч Хятад улс бол мөн л дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болохоор, иргэдээ илүү сайн сайхан амьдруулахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ нь мөн Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал хөдөлгөх хүч юм. Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явц нь бүх талыг хамарсан байдаг. Хятад улс нь олон улсын дэглэмийн идэвхтэй хамгаалагч, үүрэг гүйцэтгэгч гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улсын хөгжил даян дэлхийд боломж олгон, ач тусаа хүртээнэ. Түүнчлэн хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэж байж улс орны хөгжлийн замнал илүү саруул, илүү хэтийн төлөвтэй болно гэдгийг өөрчлөлт нээлтийн практик бүрэн гэрчилж байна.

Хятад улсын өөрчлөлт нээлтийн явц нь бүх талыг хамарсан юм. Хятад улс нь  олон улсын дэг журмын хамгаалагч болон хувь нэмэр оруулагч мөн. Хятад улсын хөгжил дэлхийд алтан боломж авч ирэх нь мэдээж. Зөвхөн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу ажиллавал хөгжлийн зам саадгүй болж чадна гэдгийг Хятадын өөрчлөлт нээлтийн практик бүрэн гүйцэд гэрчилсэн байна гэжээ.

Хятад улсын санаачилсан “Бүс ба зам” санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгт хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх шинэ тавцан байгуулж өгөхийн тулд юм. Энэхүү санаачилгыг хэдийгээр Хятад улс санаачилсан боловч бүх хүн төрөлхтний нийтийн “өмч”, хэзээд хамтдаа зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах гэсэн зарчмын дагуу ажиллаж, оролцогч орнуудад илүү их хөгжлийн боломж олгохыг хичээх болно. Хятад улсын дэмжиж байгаа олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц зэрэг нь бүгд улс орнууд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг биелүүлэх зорилготой юм гэжээ.

Цундүгийн олон улсын форумыг Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг болон Австрали-Хятадын найрсаг солилцооны нийгэмлэг хамтран анх 2014 онд зохион байгуулж, улс орнуудын экс удирдагч, алдарт судлаач, үйлдвэр худалдааны салбарын манлайлагч хүмүүсийг урин оролцуулдаг уламжлалтай болсон бол энэ жил “Өөрчлөлт нээлт болон хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх” гэсэн уриан дор зохион байгуулагджээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,mongol.cri.cn,mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл