1. Хятад, Монголын цэргийн салбарын аюулгүй байдлын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрэв
Энэ оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга хурандаа генерал Сүнь Жяньгүө, Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчийн хамт Хятад, Монголын хамгаалалтын салбарын аюулгүй байдлын IХ зөвшилцөх уулзалтад оролцсон байна. Энэ хугацаанд Сүнь Жяньгүө Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичгийн дарга Батсайхантай уулзаж, хоёр улсын хамгаалалтын аюулгүй байдлын уулзалтад оролцож, хоёр орны армийн харилцааны хүрээнд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.

Хятад, Монголын хамгаалалтын салбарын аюулгүй байдлын IХ зөвшилцөх уулзалтын үеэр
2. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа Хятадад айлчилжээ
Энэ оны 10 дугаар сарын 9-нөөс 16-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа төлөөлөгчдийн хамт Хятад улсад айлчлан, VII удаагийн Шян Шань уулны форумд оролцсон байна. Энэ үеэр тэрээр Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч тэргүүлэгч Шю Чилян болон Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн гишүүн, Цэргийн зөвлөлийн хамтарсан штабын дарга Фан Фэнхүйтэй уулзаж, сүүлийн жилүүдийн хоёр армийн харилцааны хөгжлийн амжилт ололт, бодитой хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Төлөөлөгчдийн баг мөн Юньнань мужийн Күньмин хотын Армийн удирдах сургуультай танилцсан байна.

Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч тэргүүлэгч Шю Чилян болон хошууч генерал Д.Даваа нарын хамт
3. Цэргийн зөвлөлийн Батлан хамгаалалтын ухуулгын газрын орлогч дарга, хошууч генерал Мү Минбин Монгол Улсад айлчлав
Энэ оны 10 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Хятад улсын Ардын чөлөөлөх армийн хилийн хамгаалалтын төлөөлөгчид Монгол улсад айлчилсан байна. Хятад улсын Цэргийн зөвлөлийн Батлан хамгаалалтын ухуулгын газрын орлогч дарга, хошууч генерал Мү Минбинь нар Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн, хошууч генерал Ш.Лхачинжав нартай уулзсан байна. Хоёр тал хамаарагдах хурлын хөтөлбөр төсөлд гарын үсэг зуржээ.

Цэргийн зөвлөлийн Батлан хамгаалалтын ухуулгын газрын орлогч дарга, хошууч генерал Мү Минбинь Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын даргатай хурлын хөтөлбөрт гарын үсэг зурж байгаа нь
4. Хятад улс Монгол Улсад цэрэг томилон “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцуулжээ.
Тавдугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хятад улс Хятадын Ардын Чөлөөлөх Арми “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах сургуулилтад цэргийн 40 албан хаагчаа илгээн оролцуулж, хоёр армийн харилцааг улам гүнзгийрүүлсэн байна. Тэд бусад 17 улс орны цэргийн хамт сургалтад оролцохын зэрэгцээ туршлага солилцон, Хятадын армийн дүр төрх мэдлэг боловсролыг харуулсан байна.

Хятадын Арми “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах сургуулилтад
5. Харилцан цэрэг томилон суралцуулав
Хятад, Монгол хоёр улс нь солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монголын 100 гаруй цэрэг Хятадын цэргийн сургуульд суралцсан юм. Мөн Хятад улсын Ардын чөлөөлөх армиас үргэлжлэн цэрэг томилон Монгол Улсад суралцуулсан байна. Энэ нь хоёр улсын армийн харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын найрамдлыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Хятад улсын цэргийн даргын сургууль нь Монгол Улсын цэрэгт сургалт хийж байна
6. Хоёр орон терроризмын эсрэг гол сэдэв болгосон семинар зохион байгуулсан байна
Есдүгээр сараас 12 дугаар сар хүртэл Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулиас Хятад, Монголд тулгарч буй террорист аюул ба ирээдүйд гарч болох боломжтой хамтарсан үйл ажиллагааны гол сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн семинарт Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулийн судалгааны хүчин зүтгэлийг түшиглэн Хятад, Монгол хоёр оронд тулгарч буй Төв Азийн хэт том террорист, хэт том шашны туйлшралын бодитой аюулгүй байдлын эргэн тойрон болон ирээдүйд хоёр орон хамтарсан арга хэмжээ хэв маяг авах боломжийн талаар ярилцжээ. Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулийн судлаач, багш сурагчдын бичсэн 160 гаруй өгүүллээс 39 өгүүллийг шалгаруулан сонгосон ба 20 шилдэг өгүүллийг эмхтгэсэн “Хятад, Монголын терроризмын эсрэг хамтын ажиллагаа” номыг хэвлүүлэн гаргажээ.

Хятад улсаас Монголын цэргийн атташед суугаа Бао Юйхай хурандаа Монгол Улсын цэрэгт шагнал гардуулсан байна
7. Хятадын түргэн тусламжийн эмчилгээ Монгол Улсын хилийн хамгаалалтын цэргийн багийн дарга н.Дамдинсүрэн хурандааг аварсан байна
Долоодугаар сарын сүүлээр Монгол Улсын хилийн хамгаалалтын багийн дарга н.Дамдинсүрэн хурандаа хилийн харуулд байхдаа ноцтой гэмтэж Хятадын талаас Монгол Улсын хилийн хамгаалалтын цэрэг тусламж гуйж, Хятадын тал маш түргэн хугацаанд аврах ажлыг зохион байгуулжээ. н.Дамдинсүрэн найм дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Хятадын Ардын чөлөөлөх армийн эмнэлэгт эмчлүүлэн эдгэж, 10 дугаар сарын 1-ний өдөр эх орондоо буцсан байна. Монгол Улсын хилийн хамгаалалтын армийн командлагч Сэргэлэн талархлын захидалдаа: “Хятадын цэрэг Дамдинсүрэн хурандаад маш сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлж, хоёр орны цэргийн нөхөрлөлийг улам зузаатгасан байна” гэжээ.

Дамдинсүрэн хурандаа Хятад улсад эмчлүүлсэн байна
8. Хоёр орон хил дамнасан гэмт хэргийн үйл ажиллагаанд чиглүүлсэн арга хэмжээ авч зохицуулсан байна
Энэ жил, хоёр орны хилийн хамгаалалтын газраас хил дамнасан гэмт хэргийн үйл ажиллагаанд чиглүүлсэн хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан хянан шалгалт хийж, хил дамнасан гэмт хэргийн үйл ажиллагааг олж мэдсэн ба шийдвэрлэсэн байна. Хилийн хэсэг онцгой хэрэг учир явдлыг зохицуулж, хоёр орны хооронд хил орчмын бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Xоёр орны хилийн хамгаалалтын багын уулзалтаар дамжин хилээ сайн хамгаалах ба хил дамнасан гэмт хэргийн асуудалд цохилт өгөх талаар ярилцжээ
9. Хятад улс Ази-Номхон далайн бүсийн цэргийн дарга нарын хуралд оролцжээ
Хурлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын ХХ хэлтсийн цэргийн явдлын товчооноос зохион байгуулж, Хятад улсаас 2 хүн хуралд оролцож, улс орноо хамгаалах бодлого ба өмнөд дайлан асуудлын үзэл бодол байр суурийг идэвхтэй батлан хамгаалахыг уриалж, хоёр тал, олон талын харилцан итгэлцлийг нэмэгдүүлсэн байна.
10. Хятад улс цэргийн тоног төхөөрөмжөөр тусалсан байна
Хятад улс барилгын машин техник болон тоног төхөөрөмжөөр тусалсан байна. Энэ нь ард түмний амьжиргаанд ач тус хүргэжээ. Монгол Улсын Барилгын инженерийн багийн цэргүүд Хятад улсаас тусалсан барилгын тоног төхөөрөмжийг ашиглан улсын эдийн засгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монгол Улсын иргэдэд баяр жаргал олгож, Хятад, Монгол хоёр орон, хоёр талын цэргийн харилцаанд хувь нэмэр оруулсан байна.

Хятад улсаас цэргийн хэсэг материал тусалсан байна
