solongonews
Гуанжөүгийн 130-р яармаг тун удахгүй эхэлнэ
2021-10-11 10:00
Гуанжөүгийн 130-р яармаг тун удахгүй эхэлнэ.

Гуанжөүгийн 130-р яармаг энэ сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн яармаг анх удаа онлайн болон оффлайн хэлбэрийг уялдуулах замаар зохион байгуулагдаж, нийтдээ 16 нэр төрлийн барааны 51 үзэсгэлэнгийн талбайг байрлуулж, дотоод гадаадын 26000 орчим компани уг үзэсгэлэнд оролцох болно.

Гуанжөүгийн энэ удаагийн яармаг онлайн болон оффлайн хэлбэрийг уялдуулах замаар зохион байгуулагдсанаар Хятадын үзэсгэлэнгийн салбар сэргэж байгааг харуулаад зогсохгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд өндөр шаардлага тавьсан байна. Одоогийн байдлаар, энэ удаагийн Гуанжөүгийн яармагийн шаардлагын дагуу үзэсгэлэнд оролцогчид Гуандүн мужид байх хугацаандаа 48 цагийн турш хүчинтэй нуклейн хүчлийн шинжилгээний сөрөг хариугаа өгсөн байх хэрэгтэй юм байна. Үүний хариуд Гуанжөүгийн яармагийн ордон талбайд нуклейн хүчлийн шинжилгээний хэд хэдэн цэг байгуулж, хурал үзэсгэлэнд оролцогчдын ая тухтай байдлыг хангасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл