ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 05-ны өдөр Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камеронтой утсаар ярилцжээ.
Ван И хэлэхдээ “Хятад, Их Британи хоёр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хадгалах чухал үүрэгтэй. Хятад-Их Британийн харилцааны тогтвортой, эрүүл хөгжил нь хоёр ард түмний үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд үйлчлэхээс гадна дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих стратегийн болон дэлхий нийтийн ач холбогдолтой юм. Хятад, Их Британи хоёр нь бие биенийхээ хөгжлийн боломж юм. Их Британийн тал Хятадын талаар зөв ойлголт тогтоож, Хятад-Их Британийн харилцааны хөгжлийн ерөнхий чиглэлийг ойлгоно гэдэгт найдаж байна” гэв.
Дэвид Камерон хэлэхдээ “Дэлхийн ямар ч улс орон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй бөгөөд Их Британи, Хятадтай хамтран ажиллах нь хоёр талын ашиг сонирхолд нийцдэг. Их Британийн тал Хятадтай харилцаагаа хөгжүүлэх шийдвэр төгс байгаа бөгөөд Хятадтай солилцоогоо хадгалахад бэлэн байна. Олон талт үзлийг Хятад улс дэмжиж байгааг Их Британи үнэлж, олон улсын болон бүс нутгийн асуудлуудад Хятад улс илүү их үүрэг гүйцэтгэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.
