Малчдын гар утасны гэрэл зургийн үзэсгэлэн Шилийнхотод нээгдлээ
2017-04-17 11:43
Шилийн хотын Музейд 4 дүгээр сарын сарын 15-ны өдөр ӨМӨЗО байгуулагдасны 70 жилийн ойн баярт зориулж, Зүүн Үзэмчин хошууны өвлийн үзэмж, малчдын жаргалант амьдралыг зураглан үзүүлсэн малчдын гар утасны гэрэл зургийн үзэсгэлэн боллоо.
Зүүн Үзэмчин хошууны 300 гаруй малчдын 2000 гаруй гар утасны гэрэл зургийн бүтээлээс тус Үзэсгэлэнд дэлгэгдсэн 110 малчдын 140 гар утасны гэрэл зургийн уран бүтээлииг сонгон дэлгэсэн байна. Эдгээр бүтээл нь мөнгөн өвлийн Үзэмчний тал нутгийн өнгө үзэмж ба малчдын жаргалант амьдралыг зурагласан уран бүтээлүүд юм.

Энэхүү үлй ажиллагаанд Шилийнгол аймаг, Зүүн Үзэмчин хошуу засгийн холбогдох удирдлага нар хүрэлцэн ирсэн бөгөөд шалгаруулалтад өөрсдийн гайхалтай бүтээлээрээ шалгарсан гэрэл зурагчдад шагнал гардуулсан байна.




Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
