
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх ажлууд багтаж байна. Мөн гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлууд хийгдэх юм. Төсөл хэрэгжсэнээр худалдаа эрхлэх ажиллагаа хялбар, ойлгомжтой болж, шаардлагатай зөвшөөрөл, лицензийг нэг хандалтаар, нэг дороос авах боломж бий болно. Гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал багасч, худалдааны эргэлт нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжирна. Гааль, татварын мэдээллийн систем харилцан уялдаатай ажилладаг болсноор бодит мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж, нэгдсэн мэдээллийн системтэй болно гэж тооцоолж байна.
