Сайд А.Цогцэцэг Бразил, Монгол хоёр улс эртний найрсаг хамтын ажиллагаатай, цаашид Эрүүл мэндийн яамдууд хамтран ажиллаж, албан ёсны харилцаатай ажиллана гэж итгэж буйгаа илэрхийллээ.
Ноён Маркос Де Паива уулзалтын томоохон зорилго бол танай улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах. Хэдийгээр Бразилын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтээ бууруулахгүй гэдэг дээр ярилцаж байна гэв.
Биеийн тамир, спортын асуудал ЭМЯ-ны чиг үүрэгт хамаарч байх үед Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах Санамж бичгийг 2015 оны зургаадугаар сард байгуулсан байна.
Уг ажлын хүрээнд Бразил Улсын Палмас хотноо 2016 оны долоодугаар сард зохион байгуулагдсан Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадамд Монголын тамирчид амжилттай оролцсон юм.
