solongonews
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн олон улсын анхны соёлын наадам болов
2018-10-17 17:38
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн олон улсын анхны соёлын наадам Хөххотноо болов.

      Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн олон улсын анхны соёлын наадам 10 дугаар сарын 17-ны үдээс өмнө тус сургуулийн талбайд нээлтээ хийлээ. Олон олон улс орноос хүрэлцэн ирсэн гадаад оюутнууд үндэстнийхээ онцлог хувцсаар гоён оролцсон юм. Мөн өөрийн улс орныхоо онцлог амтат идээг хуран цугласан наадамчин олонд амтлуулж сонирхууллаа.

Арга хэмжээний үеэр Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн морин хуурын нийгэмлэгийн хуурчид “Түмэн агтны төвөргөөн” аялгуугаар тоглолтын салхийг хагалсан бол Тажикстан улсын оюутнууд “Тажикстан бүжиг”, ОХУ-ын оюутнуудын дуулалт бүжиг, Камбож улсын оюутнуудын “Камбож үндэстний бүжиг” зэрэг олон сайхан тоглолтоо сонирхууллаа.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь идэвхтэйгээр олон улсын сурган хүмүүжил, боловсролын талд идэвхтэй ажиллаж байгаа юм. Өнөөдрийг болтол Аж Үйлдвэрийн Их Сургуульд суралцаж буй гадаад оюутан 140 гаруйд хүрээд байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, Камбож, Лаос, Пакистан, Тажикстан, Того, Йемен зэрэг 12 улс орноос хүрэлцэн иржээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл