04-р сарын 01-ний өдөр буюу өнөөдөр Хятадын Шюн-Ань шинэ бүс байгуулагдсаны нэг жилийн ойн өдөр тохиож байгаа юм. Хятадын удирдагч Ши Жиньпиний дурдсан “Дэлхийн хараа, олон улсын стандарт, Хятадын онцлог, өндөр шаардлага, зорилготой” хөгжлийн шаардлагын дагуу, нэг жилийн турш Шюн-Ань шинэ бүс “Хоосон цаасан” дээр холын төсвөө зурж, том төслүүд, иргэдийн амьжиргаатай холбоотой ажил, ажлын байраар хангах зэрэг талаар тодорхой ахиц гаргасан байна.

Жилийн өмнө буюу 2017 оны 04-р сарын 01-нд Хятад улс Шюн-Ань шинэ бүсийг бүтээн байгуулахаар шийдсэн юм. Хятадын Хэбэй мужийн Баодин хотод орших Шюн-Ань шинэ бүс Хэбэй мужийн Шюншянь, Рүнчэн, Аньшинь зэрэг гурван сянь болон эргэн тойрны хэсэг газрыг төлөвлөгөөндөө оруулсан бөгөөд эдгээр нь Бээжин, Тяньжинь, Баодины хооронд байрлаж байгаа юм.
Рүнчэн сяний Мажуанцүнь тосгоны хойд талд Шюн-Аний бүтээн байгуулалтын анхны барилга, Шюн-Ань хотын иргэдийн үйлчилгээний төвийн барилгын ажил дуусжээ. Зураг төлөвлөгөө бүрт “Шюн-Аний чанар чансаа”-г харуулсан гэж Хятадын Шюн-Ань корпорацын ерөнхий захирлын туслах Ян Жүн ярьж байлаа: "Уламжлалт барилгын дизайны үзэл баримтлал Шюн-Аньд зарим талаараа нийцэхгүй болсон. Ногоон, хэмнэлттэй барилга бол Шюн-Аний ирээдүйн үндэс суурь, ган бүтэцтэй манай энэ арга хэлбэр барилгын газрын хог новшийг 80 хувиар бууруулж, барилгын хурдыг 40 гаруй хувиар нэмэгдүүлнэ.”
Энэ оны 02-р сарын сүүлээр Бээжингээс Шюн-Ань хүрэх хот хоорондын төмөр замыг албан ёсоор тавьж эхэллээ. Тус төсөл бол Шюн-Ань шинэ бүсийн барилга байгуулалтын зам харилцааны анхны том төсөл, ашиглалтад орвол Бээжингээс галт тэргээр 30 минут яваад Шюн-Ань шинэ бүсэд хүрнэ. Галт тэрэг цагт 250 километрын хурдтай аялах энэ төмөр замыг 2019 оны 9-р сард шинэ нисэх онгоцны буудалтай зэрэг ашиглалтад оруулна.
Хятадын үндэсний хэмжээний инновацын индэр бий болгож, инновацын хөдөлгөх хүчин бүхий хөгжлийн шинэ бүсийг байгуулах шаардлагын дагуу Шюн-Ань шинэ бүс Бээжингийн нийслэлийн бус хүчин чадавх бүхий баазыг бий болгож, хотын зүй зохистой орон зайн байрлуулалт хийж байна. Өдгөө, Алибаба, Тенсент, Байду, JD зэрэг 100 гаруй дээд зиндааны, дшинэ технологийн аж ахуйн нэгжүүд Шюн-Аньд салбараа байгуулав. Хэбэй мужийн намын хорооны байнгын гишүүн, Шюн-Ань шинэ бүсийн намын ажлын хорооны нарийн бичгийн дарга, удирдлагын комиссын дарга Чэнь Ган, өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятад улс Шэньжэнь, Пүдүний загварыг бий болголоо. Одоо "Шюн-Аний чанар"-ын загварыг байгуулж байна гэжээ.
"Энэ бол маш өндөр түвшний шаардлага гэж би үзэж байна. Инновацад түшиглэх хэрэгтэй. Шюн-Аний хувьд инновац байж л, ирээдүй байж чадна. Чанар байж л амьдрах хүчтэй байна."
Барилгын чухал төслүүдийг урагшлуулж, дээд шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийг татан оруулахаас гадна нэг жилийн турш Шюн-Ань шинэ бүс ардын амьжиргаатай холбоотой барилга байгууламжийн талаар ихээхэн ажил хийж, шинэ бүсийн 1 сая 250 мянган иргэдэд хөгжлийн үр шимийг хүртээж байна. Өнгөрсөн жилийн 6-р сараас Шюн-Ань шинэ бүсэд ажлын байраар хангахад туслах төлбөргүй сургалт эрхэлж, гэрийн асрагчийн үйлчилгээ, цахим худалдаа зэрэг 12 төрлийн сургалтыг амжилттай зохион байгуулав. Боловсрол багатай, шинэ бүсийн хөгжилтэй алхаа нийлж чадахгүй хэмээн санаа зовж байсан Шанпүө тосгоны иргэн Ван Жиньфэн сургалтад хамрагдаад өөртөө итгэлтэй болжээ.
"Бид энэ сургалтыг дүүргэсний дараа ажлын байртай болбол тэр даруй ажиллах боломжтой. Амьдрал маань улам сайжрих болно."
Эх сурвалжид тэмдэглэснээр, Шюн-Ань шинэ бүсийг нээснээс хойш оршин суугчдын суух байр, ажлаар хангах асуудлыг сайтар зохицуулж байна. Улс орны том үйл хэрэг, мянга мянган жилийн зураг төлөвлөгөө гэгдсэний хувьд Шюн-Ань шинэ бүс хөгжлийн шинэ жигүүр ургуулж, саруул ирээдүй өөд тэмүүлж байна.
