solongonews
Хур бороо үргэлжилж, үр тарианд нөлөөлж байна
2017-11-02 18:59
Арван нэгдүгээр сарын 1-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Үндэсний үр тарианы товчоо, Сангийн яам мэдэгдэл гаргаж, олон газрын холбогдох байгууллага нэгж намрын үр тариа хураах ажлаа цаашид сайн хийж, үр тариа, тариачдын эрх ашгийг нухацтай баталгаажуулах хэрэгтэйг онцолжээ.

Есдүгээр сар гарснаас хойш Хатан голын өмнөд хэсэг, Хуайхэ голын умарт хэсэг, Хөх мөрөн, Хуайхэ голын сав газар, Хөх мөрөн, Ханьжян мөрний уулзвар зэрэг нутгаар байнга хур бороо  үргэлжилж, хэсэг нутгуудын үр тарианы ургацыг нөлөөлөн, ургац авах ажилд саад  учруулсан байна.

Үндэсний үр тариа худалдан авах бодлогыг зөв оновчтой хэрэгжүүлж, тариачдад хөнгөлөлт үзүүлэх бодлогын хэрэгжилтийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн тариачдад үйлчилгээ үзүүлэх түвшнээ дээшлүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанар чансааг дээшлүүлэн, хүнсний  бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоог сайтар хэрэгжүүлж, үр тариа худалдан авах зах зээлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хууль бус үйл ажиллагаанд нухацтай цохилт өгөхийг мэдэгдэлд онцолжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл