12 дахь удаагийн БХАТИХ-ын Байнгын хорооны 30-р хурлаар 4-ний үдээс хойш шийдвэр баталж, “БНХАУ-ын Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн тулгуур хууль”-ийн нэмэлт агуулга гуравдугаар хэсэг болон “БНХАУ-ын Макаогийн Засаг Захиргааны Онгоц Бүсийн тулгуур хууль”-ийн нэмэлт агуулга гуравдугаар хэсэгт бүх Хятадын чанартай хуулийн тогтоол болох “БНХАУ-ын Төрийн дууллын тухай хууль”-ийг нэмж оруулжээ. Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс мөн өдөр төрийн дууллын тухай хуулийн холбоотой хууль тогтоох ажиллагаа өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн захиргааны Улс төрийн тогтолцоо ба эх газрын тухай үйл хэрэг хариуцсан товчоо мэдэгдэл гаргаж, Хонконгийн тулгуур хуулийн 18-р заалтын дагуу, Хонконгийн онцгой бүсийн захиргаа зүй зохистой орон нутгийн хууль тогтоохоор дамжиж, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн тулгуур хууль, эрх зүйн тогтолцоонд нийцсэн хэлбэрээр “БНХАУ-ын Төрийн дууллын тухай хууль”-ийг Хонконгийн онцгой бүсэд хэрэгжүүлнэ гэжээ.
Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн Засаг захиргаа, хууль зүйн хэлтэс 4-нд, онцгой бүсийн захиргаа Төрийн дууллын тухай хуулийг Макаод нийцүүлэх холбогдох хууль тогтоох ажлыг эхлүүлэх бөгөөд Төрийн дууллын тухай хуулийг тогтоосон зориг санаа, зорилтыг хатуу мөрдөн, түүнчлэн Макаогийн онцгой бүсийн одоогийн бодит байдлын дагуу хууль тогтоох ажиллагаа өрнүүлж, Төрийн дууллын тухай хууль Макаогийн онцгой бүсэд үр ашигтай, зөв оновчтой хэрэгжихийг баталгаажуулна гэжээ.
