Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 01-р сарын 21-ний өдрийн 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 103 хүрч, үүнээс 9 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 94 нь улсын дотоодод илэрснээс Хэбэй мужид 18, Бээжин хотод 3, Хармөрөн мужид 47, Гирин мужид 19, Шань Ши мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол 5 нэмэгдсэн байна.
01-р сарын 21-ний 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1674 болж, түүнээс 80 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 495 өвчтөн эдгэрч, 4635 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 88 мянга 804 тохиолдол болж, сэжигтэй 5 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 949 мянган 349 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 35 мянган 752 байна.
