Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 08-ны өдрийн үдээс хойш Аньхүй мужийн Хуаншань хотод болж буй долоо дахь удаагийн "1+6" дугуй ширээний яриа хэлэлцээнд оролцохоор ирсэн Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Ивеалатай уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад улс ДХБ төвтэй олон талт худалдааны системийг тууштай дэмжиж, ДХБ-д орсноосоо хойш сүүлийн 20 жилийн хугацаанд өгсөн амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлж, өөртөө болон дэлхийд ашиг тусаа өгсөн юм. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс ДХБ-д эрх, үүрэг хариуцлагыг тэнцвэржүүлэх зарчмыг баримталж, өөрийн эдийн засгийн хөгжлийн үе шат, чадавхад нийцсэн үүрэг хариуцлагыг хүлээнэ. Хятад улс олон талт үзлийг баримталж, чөлөөт худалдаа, шударга худалдааг дэмжиж, ДХБ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, ДХБ-ын шинэчлэлийг зөв чиглэлд хөгжүүлэх, нийт тэнцвэртэй, хөгжилд чиглэсэн үр дүнд хүрэхэд бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. ДХБ-ын Сайд нарын 12-р чуулганы үр дүнг бүрэн хэрэгжүүлж, олон талт худалдааны системд олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг бэхжүүлнэ".
Ивеала "Олон талт худалдааны системийг хамгаалахад Хятадын эерэг, үр өгөөжтэй үүргийн талаар эергээр ярьж, гинжийг задлах, эвдэх нь дэлхийн эдийн засаг, олон улсын худалдааны хөгжилд тохирохгүй. ДХБ Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, олон талт худалдааны нээлттэй, хүчирхэг системийг хамтран хамгаалахад бэлэн байна".
