Хятадын ГХЯ-ны сайд Ван И 11-р сарын 20-нд Мьянмарын Нэйпидод болсон Ази, Европын гадаад хэргийн сайд нарын XIII хуралд оролцож, "Шинэ ирэн үеийн Ази, Европын шинэ хэлбэрийн түншийн харилцааг хамтдаа байгуулъя” сэдвээр үг хэлсэн байна.
Ван И: - Өнгөрсөн сард ХКН ХIХ их хурлаа амжилттай хийж, Хятадын ирэх 30 жилийн хөгжлийн агуу төсөл төлөвлөгөөг боловсруулан тогтоосон юм. Шинэ эрин үед орсон Хятад улс, дэлхий дахинтай улам илүү нягтарч, улс орнуудтай хувь тавилангаа холбосон. Бид Ази, Европын орнуудтай нягт хамтран ажиллаж, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоон байгуулах болно гэжээ.
Ван И: - Ази, Европын хурлын төлөөлөгчид бол улс орон хоорондын хэлхээ холбооны шинэ зам суваг, бид яриа хэлэлцээр хийхээс биш сөргөлдөхгүй, нөхөрлөхөөс биш эвсэлд үл нэгдэж бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж чадсан юм гээд Ази, Европын хурал гурав дахь 10 жилээ эхлүүлж буй энэ үед бид алсын хараатай ажиллаж, стратегийн нийтлэг ойлголтоо нэгтгэн, дэлхийн шинжтэй өрсөлдөөн сорилыг даван туулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн онцолсон байна.
Тэрээр Ази, Европын хамтын ажиллагааны тухайд гурван зүйлт санал дэвшүүллээ. Тухайлбал:
Нэг. бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах.
Хоёр. Шинэ өсөлтийн хөдөлгөх хүчийг хамтдаа бий болгох.
Гурав. Тогтвортой засаглалын загварыг хамтдаа эрэлхийлэх эдгээр болно
