solongonews
Гирин мужийн Ляохэ голын экологийн орчин урд гараагүй сайжирч байна
2022-07-14 17:23
Гирин мужийн Ляохэ голын экологийн орчин урд өмнө байгаагүй сайжирч байна

   Гирин муж муж сүүлийн жилүүдэд Ляохэ голын сав газрын усны экологийн орчныг хянах хүчин чармайлтаа тасралтгүй нэмэгдүүлнээр экологийн орчин тасралгүй сайжирч, усны чанар тогтвортой байна.

    Ляохэ гол нь Хятадын долоон том голын нэг бөгөөд зүүн Ляохэ гол нь Гирин мужаас эх авдаг. Гирин мужийн Ляохэ голын сав газрын талбай нь 9884 хавтгай дөрвөлжин километр, голын урт нь 321 километр юм. Эх үүсвэрийн бүсийн ус хэмнэх хүчин чадал доройтож, бусад шалтгааны улмаас Гирин мужийн Ляохэ голын сав газрын усны экологийн орчин нэгэн цагт түгшүүр төрүүлж байсан. Гирин муж бохирдлоос сэргийлэх, хянах тэмцэлд ялалт байгуулахын тулд усны орчны засаглал, усны экологийн нөхөн сэргээлт, усны нөөцийг хамгаалах, усны орчны хяналт гэсэн дөрвөн төрөлд 195 төслийг системтэйгээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ менежментийн арга хэмжээг дэмжих арга хэмжээг сайжруулж, голын гол системийг ахиулах, "Нэг гол нэг бодлого"-ыг боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авчээ.

   Орон бүсийн сэргээн босголтын ажлууд ч идэвхтэй өрнөж байна. Анбэй тосгон экологийн нөхөн сэргээлт хийж, органик газар тариаланг бий болгох, химийн бордоо, пестицидийн хэрэглээг багасгана.

   Эх үүсвэрийн орчныг сайжруулахын зэрэгцээ орон нутаг бохирдлын эсрэг зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж байна. Ляохэ голын сав газрыг тойрсон бохир ус цэвэрлэх олон арван төслийг эхлүүлж, усны чанарын стандартад хүрсэн. Гол, нуурын өнгө үзэмжийг улам сайжруулахын төлөө бүтэн жилийн турш ажиллана. Гирин мужийн экологи, байгаль орчны газрын мэдээлснээр, 2022 оны 01-р сараас 05-р сар хүртэл Гирин мужийн Ляохэ голын сав газрын усны чанар тогтвортой, сайжирч байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл