solongonews
“Супер автобус” замын түгжрэлийг 35 хувиар буруулах боломжтой
2016-05-27 11:00
Метроны хүчин чадалтай “Супер автобус” замын түгжрэлийг 35 хувиар буруулах боломжтой.

Ойрын өдрүүдэд Хятадын Бээжингийн техник технологийн 19-р үзэсгэлэнд дэлгэгдсэн нэгэн автобус хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

Уг автобус нь өндөр хүчин чадалтай бөгөөд бензин шатаах биш цахилгаанаар ажилладаг аж. Энэхүү автобус ирээдүйд хот суурингийн төв зам дээр үйлчлэх боломжтой бөгөөд замын хоёр эгнээг эзлэх болно. Гэсэн хэдий ч автобус хоёр давхар дизайнтай бүтээгдсэнээр  дээд давхарт нь хүмүүс сууж, доод давхар нь замаас 2.1-2.2 метрийн зайтай учраас бусад суудлын авто машинууд ямар ч саадгүйгээр нэвтэрч гарах боломжтой болж байгаа юм. 

Автобус цагт 60 км/ц хүртэл хурдлах бол нэг удаад 1200-1400 зорчигчдыг зөөвөрлөх боломжтой аж.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл