solongonews
Хятадад 46 тохиолдол бүртгэгджээ
2021-09-18 14:34
Хятадад 46 тохиолдол бүртгэгдлээ.

   Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 17-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 46 болсон гэж нийтэллээ. Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 15 (Үүнд Юүньнань мужид 9, Гуандүн мужид 3, Шанхай хотод 2, Ляонин мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 31 тохиолдол( Фүжянь муж) бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.

  09-р сарын 17-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 913 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 8 хүн бүртгэгджээ) байна. Нийт 95623 болж, сэжигтэй тохиолдол байхгүй. Нийт ойр хавьталтай 1179064 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 16240 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл