solongonews
Хятадын эдийн засаг өсөн нэмэгдэв
2017-07-18 11:20
Хятадын Үндэсний статистикийн газрын 17-нд нийтэлсэн бүртгэлээс үзвэл энэ оны эхний хагас жилд Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар өсөн нэмэгдсэн байна.

    Улмаар эдийн засгийн эргэлт зүй зохистой орон зайд үйл ажиллагаа явуулж,  тогтвортой өсөлтийн хандлагаа хадгалсаар иржээ. Мөн  тухайн өдөр Үндэсний статистикийн газар  оны эхний хагас жилийн улс ардын аж ахуйн үйл ажиллагааны байдлыг нийтэлсэн байна.  Бүртгэлээс үзвэл, оны эхний хагаст ДНБ-ний нийт хэмжээ 38 их наяд 149 тэрбум  юаньд хүрч, харьцуулсан үнээр тооцоолбол өнгөрсөн оны мөн үеэс 6.9  хувиар өссөнөөс нэг, хоёрдугаар улирлын аль алинд өнгөрсөн жилийн мөн үеэс 6.9  хувиар нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбаруудын хувьд анхдагч, хоёрдогч, гуравдагч  аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс тус тус 3.5, 6.4, 7.7 хувиар  нэмэгджээ. 

        Хятадын Төрийн  Зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Үндэсний  статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шин Жихун:

- Эдийн засгийн  эргэлт зүй зохистой орон зайд байсан бөгөөд тогтвортой ахих хандлага гарч,  тогтвортой өсөх, ажлын байр нэмэгдэх, үнэ тогтворжих, орлого нэмэгдэх, бүтэц  сайжрах төлөвтэй болж, эдийн засгийн хөгжил тогтвортой, зохицолтой, тогтвортой өсөх  хандлага улам эрчимжсэн гэсэн байна. Тэрээр мөн цааш үргэлжлүүлэн: 

Нэг. Эдийн засгийн өсөлтийн хурд тогтворжиж, эхний хагас жилд Хятадын эдийн засаг  дунд, өндөр хурдаар нэмэгдэн ДНБ-ний өсөлт 6.9 хувьд хүрч, нэгдүгээр улирлын  хэмжээнд хүрсэн байна. Эдийн засгийн өсөлт 8 улирал дараалан 6.7-6.9 хувийн  хооронд байлаа.

Хоёр. Ажлын байраар хангах ажил сайн хандлагатай байна. Эхний  хагас жилд хот суурингийн шинээр ажил олгосон хэмжээ 7 сая 350 мянган хүнд хүрч,  өнгөрсөн оны мөн үеэс 180 мянгаар нэмэгдэн, бүтэн жилийн зорилтын 66.8 хувийг  биелүүлэв.

Гурав. Барааны үнийн ерөнхий түвшин тогтвортой байна. Эхний хагас  жилд оршин суугчдын хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар нэмэгдсэн.

 Дөрөв. Олон улсын орлого зарлага улам сайжрав. Бараа худалдаа ашигтай гарсан  хэвээр байна гэж хэллээ.

Үйлдвэрлэлийн тал дээр энэ оны эхний хагаст Хятадын 20  сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.9  хувиар, үйлчилгээний салбарын үзүүлэлт 8.3 хувиар тус тус нэмэгдэв. Шаардлагын тал дээр энэ оны эхний хагаст үндсэн сангийн хөрөнгө оруулалт 28 их наяд гаруй юаньд хүрч,  өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар нэмэгдсэн. Нийгмийн хэрэглээний жижиглэн  худалдааны нийт хэмжээ 17 их наяд гаруй юаньд хүрч 10.4 хувиар нэмэгдсэн  байна.

Энэ оны эхний хагаст улс ардын аж ахуй  тогтвортой нэмэгдэх хөгжлийн хандлагаа хадгалж, бүтэн жилийн зорилтоо  биелүүлэхэд бат бэх суурь тавьсан гэж Шин Жихун үзэж байна. Энэ оны сүүлийн  хагас жилд Хятадын эдийн засгийн эрхлэлтэд идэвхтэй өөрчлөлт гарна. Тогтвортой  нэмэгдэх хандлага ч бэхжин өргөжих болно гэж ярьж байлаа.  

"Нэг. Бодит эдийн  засаг хөгжлийн эерэг хандлагатай байж, эдийн засгийн хөгжлийн үндэс суурь  тасралтгүй бэхжиж байна.

Хоёр. Эрэлт хэрэгцээ тогтвортой нэмэгдэж, эдийн  засгийн өсөлтийн хөдөлгөх хүч улам эрчимжиж байна. Он гарснаас хойш хэрэглээ  тогтвортой нэмэгдэж, оны эхний хагаст хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлтөд  оруулсан хувь нэмэр 63.4 хувьд хүрсэн ба эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг  гүйцэтгэв. Мөн гадаад эрэлт хэрэгцээ илэрхий сайжирч, оны эхний хагаст экспортын  хэмжээ 15 хувиар нэмэгдсэн. Ийнхүү гадаад, дотоодын эрэлт хэрэгцээ зэрэг нэмэгдэж,  эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч эрчимжиж байна.

Гурав. Микро гол цогцын хүч  сэргэж, эдийн засгийн өсөлтийн эрч хүч нэмэгдэж байна.

Дөрөв. Зах зээлийн  төсөөлөл сайн, эдийн засгийн хөгжлийн итгэл нэмэгдэж байна гэж хэллээ.

Шин Жихун мөн үргэлжлүүлэн:

- Олон улсын тогтвортой хүчин зүйл оршсоор  байгаа бөгөөд дотооддоо урт хугацааны турш хуримтлагдсан бүтцийн чанартай зөрчил  илэрхий байна. Ирээдүйд ерөнхий эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, нийгмийн төсөөллийг  зүй зохистой удирдан эдийн засгийг шат ахиулж, оны эдийн засгийн хөгжлийн  зорилтыг биелүүлэх ёстой гэж хэлсэн байна.
 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл