solongonews
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа нь цар тахлын дараа маш ирээдүйтэй гэжээ
2021-04-21 11:14
- Цар тахлын эсрэг хамтарсан үйл ажиллагаа нь Хятад улс болон ”Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд оролцогч бусад улс орнууд хоорондын найрамдлыг улам гүнзгийрүүлсэн.

Малайзын Шинэ Ази стратегийн судалгааны төвийн дарга Вэн Шыже /Ong Tee keat/ Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:

- Цар тахлын эсрэг хамтарсан үйл ажиллагаа нь Хятад улс болон "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаанд оролцогч бусад улс орнууд хоорондын найрамдлыг улам гүнзгийрүүлсэн. Хятадын эдийн засаг сэргэлтийг дагалдан "Бүс ба зам" хамтын ажиллагаа нь цар тахлын дараах эдийн засгийг сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Бо Аогийн Азийн форумаас энэ сарын 18-ны өдөр гаргасан "Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын үйл явц"-ын 2021 оны жилийн тайланд, цар тахлын өмнө "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт нь уян хатан чанар, эрч хүчээ тодруулж, холбогдох төслүүд хэрэгжсээр байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр өгөөж сайтай байж, худалдаа, хөрөнгө оруулалт чиг хандлага нэмэгдсээр байна гэж дурджээ.

Вэн Шыже хэлэхдээ:

- Цар тахал дэгдсэний дараа "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулагч улс орнууд харилцан туслалцаж, Хятад улс нь олон улс руу эмнэлгийн баг илгээн, мөн цар тахлын эсрэг вакцинаар хангасан нь “Бүс ба зам”ын хүрээн дэх улс орнуудын найрамдлыг улам гүнзгийрүүлсэн юм. Хятад улс мөн вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа биелүүлсэн гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл