solongonews
Энэтхэгт нярайн эндэгдэл буурчээ
2018-09-19 21:17
Энэтхэгт нярайн эндэгдэл буурчээ.

Өнгөрсөн жилийн байдлаар Энэтхэгт нярайн эндэгдлийн хэмжээ сүүлийн таван жилтэй харьцуулахад хамгийн доод түвшин рүү орсон хэмээн энэ сарын 18-нд тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн онд Энэтхэгт нийт 802 мянган нялх хүүхэд нас барснаас 605 мянга нь нярай хүүхэд, 152 мянга нь 5-14 насны хүүхдүүд байсан байна. Үүнд 5 нас хүрээгүй эрэгтэй хүүхдийн нас баралтын хэмжээ 39 хувийг эзэлж байгаа бол охидын нас баралтын хэмжээ 40 хувийг эзэлж байсан аж. Энэ нь 2016 оны нас баралтын тоотой харьцуулахад дунджаар 44 хувиар буурсан үзүүлэлт юм.

Дэлхий дээрх таван нас хүрээгүй хүүхдийн нас баралтын хэмжээ 1990 онд 12.6 сая байснаас 2017 онд 5.4 сая болсон байна. 5-14 насны хүүхдийн нас баралтын хэмжээ энэ хугацаанд 1.7 сая байснаас 1 сая руу оржээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл