Эзнээ боомтоос мэдээлснээр энэ жилийн 1-ээс 11 дүгээр сард Цэхээ боомтоор нийт 11,0542 сая тонн бараа импортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 65,74 хувъ өсчээ. 11-дүгээр сарын эцэс хүртэл нүүрсний компаниуд нийтдээ 10,576 сая тонн нүүрс импортолж, 1,5129 сая тонн нүүрс нөөцөлсний улмаас нүүрсний хангалт, борлуулалт маш сайн үзүүлэлттэй байна.
Үүнд импортолсон бараа 11,0499 сая тоннд хүрсэн ба өнгөрсөн оноос 65,73 хувиар өссөн. Экспортолсон бараа 4300 тоннд хүрч өнгөрсөн жилээс 79,17 хувиар өссөн байна. Импорт, экспортын нийт хэмжээ 1855,6 сая юаньд хүрсэн бөгөөд өнгөрсөн жилээс 68,81 хувиар нэмэгдэв. Үүнд, импортын хэмжээ 1827,6 сая юаньд хүрч өнгөрсөн оноос 67,87 хувиар өссөн. Харин экспортын хэмжээ 28 сая юаньд хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилээс 166,92 хувиар өссөн үзүүлэлт юм. Хилээр орж, гарсан хүний нийт тоо 279611 удаа бөгөөд өнгөрөгч оноос 21,24 хувиар өссөн байна. Импортолж, экспортолсон унаа машины тоо 226875 удаа ба өнгөрсөн жилээс 40,46 хувиар өссөн. Авто замаар тээвэрлэж борлуулсан нүүрсний хэмжээ 4,506 сая тонн ба голдуу Ганьсү мужийн Жиньчан, Жя Юй Гуанъ, Жан Е, Ниншя, Шы Зүй Шанъ, Үхай, Хөнань, Хөбэй, Сычуань зэрэг газруудад зардаг. Төмөр замаар тээвэрлэсэн нүүрс нийт 6,07 сая тоннд хүрсэн. Үүнд, Жя Цө төмөр замаар 4,104 сая тонн тээвэрлэн Жя Юй Гуань, Жючюаньд худалдаалдаг. Линь Цө төмөр замаар 1,966 сая тонн нүүрс тээвэрлэн Хөбэйгийн Таншань, Тяньжинь зэрэг газруудад худалдаалсан байна.
