Шень Нун Жя Дэлхийн өвд бүртгэгдэв
2016-07-18 17:10
Энэ сарын 17-нд Турк улсад зохиогдсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн 40-р хуралдаанаар Хятадын Ху Бэй мужийн Шень Нун Жя-г дэлхийн өвд бүртгэснээр, Хятадын нийт өвийн тоо 50-д хүрэв.

Шень Нун Жя-гийн тухай үнэлгээний тайланд, энэ газар зэрлэг амьтан ургамлын сан, ургамлын олон ургалч чанараар нэртэй юм. Шень Нун Жя ургамлын судалгааны түүхэнд чухал байр суурьтай, шинжлэх ухаантнууд ялангуяа ургамал судлаачдын сонирхлыг ихээр татаж байна гэв. Үүний зэрэгцээ, Шень Нун Жя-д шинэ онгоцны буудал байгуулснаар аялал жуулчлалын эрс нэмэгдлээс болсон дарамтыг чухалчлах хэрэгтэй гэв.
Шень Нун Жя дэд халуун бүсийн экологийн системтэй, урд нь "зэрлэг хүн"-тэй гэдгээр хүмүүсийн анхаарлыг татаж байжээ.
Хятадын өргөдөл өгсөн нөгөө нэг төсөл Хуа Шан уулын хадны зураг нь 15-нд амжилттай бүртгэгдэв.
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
