Цар тахлын сорилтод учирсан ч Хятад улс өвлийн олимп зохион байгуулах гэсэн амлалтаа биелүүлэхээр хичээн зүтгэсээр байна. Өвлийн олимпын 12 тэмцээний талбар ордны барилгын ажил олон бэрхшээлийг даван туулан 2020 оны эцэс болоход нэгэнт барьж дуусгалаа.
Өвлийн Олимпын бэлтгэлийг хангах ажлыг шинэлэг ажлын арга барилаар бүх төрлийн бэрхшээлийг даван туулж, тасралтгүй ажиллаж, цуцалтгүй хүчин зүтгэснээр гаргасан.

Тахал өвчнөөс үүдсэн "тодорхойгүй байдал" нь энэ жил Олимпын наадам, тэр ч байтугай дэлхийн спортын тавцанд тулгарсан томоохон бэрхшээлүүдийн нэг болжээ. Харин Бээжингийн өвлийн олимп, паралимпийн бэлтгэл ажил нь дэлхийн спортод "баталгаатай" гэсэн итгэл үнэмшлийг бий болгосон байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дарга Банка, ОУОХ-ны хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны газрын дарга асан Энтони Эдгар нар Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд "итгэлтэй байгаа"-гаа илэрхийллээ. Тэд бүгд Бээжингийн өвлийн олимпод итгэх итгэлийн ихэнх нь Хятадын амлалт, амлалтаа биелүүлэхийн тулд хийсэн их хүчин чармайлтаас үүдэлтэй гэж үзэж байна.
