Бээжингийн марафоны албан ёсны вэбсайтын мэдээлснээр 2022 оны Шелл Бээжингийн марафон 11-р сарын 06-нд Бээжин хотын Тянь Аньмэний талбайгаас эхэлж, Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт гудамжинд төгсөх зам шугамыг нийтэлжээ.
Тэмцээний бүртгэлийн ажил өнөөдөр буюу 10-р сарын 04-нд 10:00 цагт эхэлж, 10-р сарын 7-нд 10:00 цагт дуусна.
Уг мэдэгдэлд дурдсанаар, энэ жилийн Бээжингийн марафоны хэмжээ 30 мянган хүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд зөвхөн марафон гүйлтийн үйл ажиллагаа л зохицуулах ажээ.Хүсэлт гаргагчид Бээжин марафон тэмцээний албан ёсны веб сайт эсвэл “Цахим зүрхний цохилт” гэх АПП зэрэг платформоор дамжин бүртгүүлэх боломжтой.Хэрэв бүртгүүлсэн хүний тоо хөтөлбөрт заасан тоогоос давсан тохиолдолд оролцогчдыг сугалаа сугалах аргаар тодорхойлно. Мөн эцсийн дүнг 10-р сарын дунд үеэс зарлана.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулах ажлыг жигд явуулах, оролцогчдын эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хангах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулах хороо нь тахлын эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, урьдчилан сэргийлэх, хяналт тавих шаардлагуудыг шийдвэртэй хэрэгжүүлэх үүднээс бүртгэлийн ажил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавигдах шаардлагын дагуу бэлтгэл ажлаа зохицуулна гэсэн байна.
