Хятад улсын баг гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн тэмцээнд тэргүүлэв
2018-10-30 21:21
Хятад улсын баг гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн тэмцээнд тэргүүлэв.
Doha хотонд 10-р сарын 29-ны өдөр болсон гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн тэмцээнд Хятад улсын баг тэргүүн байранд орсон байна. Энэхүү баг нь Шяо Рүөтэн, Зөү Жинюань, Дэн Шүди, Сүнь Вэй болон Линь Чао нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд 256.634 оноогоор тэргүүн байранд орж, эх орныхоо нэрийг өргөжээ. Ийнхүү Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.
Дашрамд дуулгахад 2-р байранд ОХУ-ын баг, 3-р байранд Япон улсын баг орсон байна.




Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news。cn
Дэлгэрэнгүй үзэх
