Нэгдүгээр сарын 26-нд хуралдсан ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын 2-р хурлаар ӨМӨЗО-ы Засгийн газар 2018 оны үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөлтийг гүйцэтгэсэн байдал, 2019 оны үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан бичгийг төлөөлөгчдөд дэвшүүлж, хянан зөвшилцсөн байна.
Тайланд үндэслэхэд 2018 онд Өвөр Монгол нь Ши Жиньпин даргын шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзлээр удирдлага болгож, “Дөрвөн үзэл ухамсар”-ыг бий болгож, “Дөрвөн итгэл”-ийг бэхжүүлж, “Хоёр хамгаалалт”-ыг хэрэгжүүлсэн байна. Мөн ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн бүх шийдвэрт бодлогыг гүнзгий хэрэгжүүлсэн байна.
Үүний дүнд, эдийн засаг үргэлжлэн эрүүл хөгжил, тогтвортой байдлыг баталж, чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах нийгмийн зорилтыг биелүүлэхэд шинэ ахиц гарсан. Ийнхүү эхний ээлжийн тооцоогоор Өвөр Монголын эдийн засгийн өсөлт 5.3 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгжээр өсөв.
Тайланд 2019 оны ӨМӨЗО-ы үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн гол урьдчилсан зорилт бол орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн өсөлтийг ойролцоогоор 6 хувьд хүргэх, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг ойролцоогоор 3 хувьд хүргэх, хот суурингийн шинээр ажил олгох иргэдийн тоог 220 мянгаас дээш болгож, мөн улсаас шаардсан бохирдол, эрчим хүчний хэмнэлтийн үүргийг биелүүлэх болно гэжээ.
