Хятад эмч нар Гамбид тусламж үзүүллээ
2019-07-03 16:54
Гамби улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад туслах хятад эмч нарын хоёрдугаар ээлжийн баг ажлаа амжилттай дуусгаад эх орондоо буцан ирсэн талаар “Синьхуа” агентлаг онцолсон байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд 3500 өвчтөнийг хэвтэж эмчлүүлж, 245 өвчтөнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн бөгөөд 467 хүнд мэс засал хийж, 170 хүний амийг аварсан байна. Түүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох лекц уншиж, зөвлөгөө өгчээ.
Гамбийн Ерөнхийлөгч Адам Барроу эмч нарын багт талархал илэрхийлж, хоёр орны эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. БНХАУ, Гамбийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны зургаадугаар сараас эхний ээлжийн баг нэг жилийн хугацаатайгаар Банжулд ажиллаж эхэлсэн юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх
