Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 11-нд Төрийн зөвлөлийн ажлын байнгын хурлыг хуралдуулж, 2018 оны хоёр чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэрлэсэн ажлын тайланг сонсоод:
- Засгийн газрын засаглалын түвшинг өндөржүүлэх хэрэгтэй. Энэ жилийн ядуурлыг бууруулах ажлыг ягштал биелүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хорт хавдрыг эхнээс нь оношлох, эмчлэх, эм хэрэглэхийг баталгаажуулах найдвартай арга хэмжээ авч, ховор өвчнийг эмчлэх эм бэлдмэлийн нэмүү өртгийг хөнгөлөх хэрэгтэй. Арилжааны банкны дүрмийн санг олон зам сувгаар нэмэгдүүлж, банк санхүүгийн салбарууд бодит эдийн засагт үйлчлэх, эрсдэлээс хамгаалах хүчин чадлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.
