solongonews
Улсын баярын үеэр киноны тасалбарын орлого нэмэгдэв
2019-10-04 19:20
“Би болон миний эх орон”, “Хятадын нислэгийн багийн ахлагч”, “Аврагч” зэрэг кино

Энэ оны Хятадын үндэсний баярын хугацаанд “Би болон миний эх орон”, “Хятадын нислэгийн багийн ахлагч”, “Аврагч” зэрэг кино үзэгчдийн анхаарлыг ихэд татсан байна. Тоо бүртгэлд харуулснаар, 10 -р сарын 04-нд буюу улсын баярын амралт дөнгөж дундаа орж байхад гурван киноны тасалбарын нийт орлого 3 тэрбум гаруй юаньд хүрч, өнгөрсөн жилийн улсын баярын киноны тасалбарын нийт орлогоос давжээ. Үүний зэрэгцээ эдгээр кино нь үзэгчдийн улс орны тухай сэтгэлгээ, оюун санааны хүчин чадвар, урмыг сэргээсэн байна.

Энэ он БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойтой холбогдуулан улсын баярын амралтын үеийн шинэ кинонууд нь эх орон, ард түмэн, баатарлаг хүмүүсийг магтан дуулсан шилдэг кинонуудаар гол болсон юм. Эдгээрийн дотроос “Би болон миний эх орон”, “Хятадын нислэгийн багийн ахлагч”, “Аврагч” гурван кино нь улс орны сэдэвт дотооддоо үйлдвэрлэсэн кино юм.

Үүнээс гадна ХТРТ-ийн Төв телевизийн бүтээгдэхүүн, Төв телевиз болон ХТРТ-ийн Их булангийн бүсийн дуу хоолой радио хамтран гаргасан “Яг одоо-Улсын баярын 70 жилийн ойн ёслол”-ын арга хэмжээг 4K шууд нэвтрүүлгээр Гуандүн аялгуугаар дамжуулж, улсын баярын хугацаанд мөн Хонконг, Макао болон Гуандүнгийн зарим кино театрт тавьжээ. Гуандүн аялгуугаар нэвтрүүлсэн эдгээр киног Гуандүн, Хонконг, Макаогийн кино театрт тавьж, зураг, дуу, дурангийн дүрслэл, талбайг нягт уялдуулж, бүх үйл явц, бүх элементийг 4K болон 5.1 чимээгээр дамжуулсан байна. ХТРТ-ийн Их булангийн бүсийн дуу хоолой радиогийн нэрт хөтлөгч Гуандүн аялгуугаар танилцуулсан нь Гуандүн, Хонконг, Макогийн бүс нутгийн үзэгчдэд дөхөм болсон байна. Гуандүн, Хонконг, Макаогийн бүсийн 80 гаруй кино театр түрүүлэн нэвтрүүлэх боломжтой бөгөөд үзэгчид кино театрт ойр зайнаас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ёслолын сүрлэг байдлыг харж болох юм.

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл