Учир нь аман дотор дулаан, чийглэг байдаг ба үүнд нян үржиж болох хангалттай их "хоол" бий шүү дээ. Түүнчлэн судалгаагаар аман доторх нэг см талбай бүрт 100 сая бактер байдаг нь тогтоогдсон бөгөөд шүдээ угааснаас хэдэн цагийн дараа аман дотор стрептоккок үүсдэг байна. Тиймээс шүдний эмч нар өдөрт хэл, шүдээ дор хаяж 3 удаа угаахыг зөвлөдөг юм. Өдөр бүр хоол идсэнийхээ дараа шүдээ угааж хэвшвэл бүр ч сайн.
Та амны хөндийгөө угааж, цэвэрлэхдээ хатуу ширхэгтэй сойз, шүдний утас болон хэл угаагч зэргийг ашиглаарай. Түүнчлэн эрүүл хүний хэл ягаан өнгөтэй байдаг учир хэлнийхээ өнгийн сайтар анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ хүн өвдсөн тохиолдолд хэл нь шараас эхлээд саарал өнгөтэй болдог. Гэхдээ хоол идсэний дараа хүний хэл саарал өнгөтэй болох нь ердийн л үзэгдэл бөгөөд энэ нь амархан арилдаг. Харин бусад үед хэл чинь тогтмол ийм өнгөтэй байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
