Саранд хайгуул тандалт хийх Хятад улсын “Чан-э 5” тандагч аппарат 12-р сарын 01-нд саран дээр амжилттай газардаж, маш тод фото зургийг эх дэлхийд ирүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, “сансрын уудамд хайгуул тандалт хийх салбарт Хятад улс дахин маш том алхам хийлээ” хэмээн улс орнуудын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Оросын Сансрын группийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Савельев 01-нд Хятадын талд баярын захиа ирүүлж тэмдэглэхдээ, “Чан-э 5” аппарат саран дээр амжилттай газардсан явдал бол Хятад улсын сансрын салбарын түүхт чанартай том үйл хэрэг. Сарыг судлах бол даян дэлхийн улс орнуудын сансар судлалын салбарын тэргүүлэх чиглэл байж, энэ салбарт Орос, Хятад байнга хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэжээ.
Европын Сансрын ажил эрхэлсэн газар 01-нд нийгмийн сүлжээгээр дамжин Хятад улсад баяр хүргээд, “өдгөө бид дагаж мөрдөх станцын сүлжээгээрээ Чан-э 5 аппаратад техникийн дэмжлэг үзүүллээ. Энэ нь уг салбар дахь олон улсын хамтын ажиллагааны чухал чанарыг харууллаа гэжээ.
Францын олон хэвлэлээр 01-ний өдөр “Чан-э 5”-ын тухай мэдээлэл цацагджээ. Европын сансар судлалын зөвлөлийн дарга, Францын шинжлэх ухааны судалгаан үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан захирал Атена Кустенис тус орны хэвлэлд ярилцлага өгөхдөө, сарны гадаргуу бол технологи, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг туршихад тохиромжтой лаборатори, мөн ч сансрын нисэгчийг бэлтгэх тохиромжтой газар гэдгийг олон улсаараа хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн 10 жилд сансар судлалын салбарт Хятад улс үнэхээр олны анхаарлыг татсан ахиц амжилт тогтоолоо гэжээ.
Түүнчлэн Энэтхэгийн “india.com” сайт 1-ний өдөр өгүүлэл нийтэлж, “Чан-э 5” аппарат саранд амжилттай газардаж, дээж авч эх дэлхийд буцаж ирэх тухай нарийн мэдээлсэн бол Японы хэвлэлүүд 2-нд Хятадын хэвлэлийн байгууллагын мэдээллээс иш татан тэмдэглэхдээ, Хятад улс сансрын уудмыг нээж хөгжүүлэхэд маш их хүч тавин ажиллаж, “сансрын аялал, сансар судлалын хүчирхэг орон” болохдоо дөхсөөр байна гэв.
