solongonews
Хоёрдугаар сард Хятадын юанийн зээл 1.23 их наяд юаниар өсөв
2022-03-12 18:41
Хоёрдугаар сард Хятадын юанийн зээл 1.23 их наяд юаниар өсөв.

Хятадын Ардын банкнаас 03-р сарын 11-нд нийтэлсэн санхүүгийн статистик мэдээгээр, 02-р сард Хятадын юанийн зээл 1.23 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 125.8 тэрбум юаниар буурсан байна.

Төв банкны тоо баримтаас үзвэл, 02-р сарын эцсээр Хятадын юанийн зээлийн үлдэгдэл 197.89 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар өсч, өсөлтийн хурд нь 01-р сарын эцэс ба өнгөрсөн оны мөн үеэс тус тус 0.1 ба 1.5 пунктээр бага байна. 02-р сард өрхийн дунд болон урт хугацааны зээл, ялангуяа хувийн орон сууцны ипотекийн зээл 45.9 тэрбум юаниар буурч, аж ахуйн нэгжид (байгууллага) олгосон зээл 1.24 тэрбум юаниар нэмэгдэж, үүнээс дунд болон урт хугацааны зээл 505.2 тэрбум юаниар нэмэгдсэн юм.

Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 02-р сарын эцэст өргөн мөнгөний үлдэгдэл (М2) 244.15 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсч, өсөлтийн хурд нь өнгөрсөн сарын эцэс болон өмнөх оны мөн үеэс тус тус 0.6 ба 0.9 пунктээр бага байна. Нарийн мөнгөний үлдэгдэл (M1) 62.16 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар өсч, өсөлтийн хурд нь өнгөрсөн сарын эцсийнхээс 6.6 пунктээр илүү байж, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 пунктээр буурсан байна.

Түүнчлэн, Хятадын юанийн хадгаламж 02-р сард 2.54 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.39 их наяд юаниар нэмэгдсэн байна.

Мөн өдөр нийтэлсэн нийгмийн санхүүжилтийн тоо баримтаас үзвэл, 02-р сарын эцсийн байдлаар нийгмийн санхүүжилтийн нөөц 321.12 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өссөн юм. Нийгмийн санхүүжилтийн цар хүрээний өсөлт 02-р сард 1.19 их наяд юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 531.5 тэрбум юаниар бага байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/fortune/2022-03/12/c_1128463907.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл