Хятад улс цагаар машин түрээслэх буюу түрээсийн машины хөгжлийг дэмжинэ. Мөн олон газар арга хэмжээ авч, машины зогсоолын үйлчилгээ, машины хэрэглээг улам хялбаршуулна гэжээ.
Үүнд минут буюу цагаар төлбөрийн нэгж болгож, гар утасны интернэт, GPS зэрэг мэдээллийн технологиос бүрдсэн интернэт үйлчилгээний индрийг ашиглан, машин захиалах, буцаах, төлбөр хийх зэргийг хэрэглэгч бие даан гүйцэтгэдэг бага оврын машин түрээслүүлэх үйлчилгээг дэмжих юм. Бүртгэлээс үзвэл, одоо Хятадад цагаар машин түрээслүүлдэг аж ахуйн нэгж 40 гаруй байдаг, нийт 40 гаруй мянгатай юм байна.
8-нд нийтэлсэн "Бага оврын машин түрээслүүлэх үйлчилгээний хөгжлийг ахиулах тухай удирдамж"-д заахдаа: Цагаар машин түрээслүүлэх үйлчилгээний хөгжлийг дэмжинэ. Энэ нь үйлчилгээний загвар, технологи, удирдлагын шинэчлэл юм гэжээ. Мэргэжилтнүүд үзэхдээ, Энэ нь Хятад улс түрээсийн машины салбарын байр суурь, ач холбогдлыг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрснийг харуулж байгаа юм гэжээ.
Хятадын Зам тээврийн яамны Авто зам хөгжүүлэх төвийн дэд дарга Ван Хао хэлэхдээ: Цагаар машин түрээслүүлэх үйлчилгээний хөгжил машиныг үр ашигтай хэрэглэх байдлыг дээшлүүлж, хотын машины зогсоолын хүндрэлтэй асуудлыг сааруулж, хүмүүс нааш цааш явж суухад маш амар болсон гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Ингэснээр машины хэрэглээг өргөжүүлж, үр ашгийг нь улам дээшлүүлэв. Мөн хотын машины нөөцийг бууруулах боломжтой болж, хотын машины зогсоол хүрэлцэхгүй байгаа нөхцөлд, машин тэргийг улам үр ашигтайгаар хэрэглэх буюу түүнийг хөдөлгөөнд оруулснаар, машин тэрэгний зогсоол хүрэлцэхгүй асуудлыг зохих хэмжээнд сааруулж болох юм" гэжээ.

Хөгжлийг дэмжихийн зэрэгцээ, олон газрынхан хотын эдийн засгийн хөгжил, зам нэвтрүүлэх бүтэц, авто машины тоо хэмжээ, машины зогсоол зэрэг бодит байдлыг ерөнхийд нь бодолцох ёстой. Мөн автобусыг тэргүүлэн хөгжүүлэх стратеги болгосон нөхцөлд, түрээсийн машины аяллын онцлогийг бодолцож, хотын ерөнхий зам тээврийн системд үзүүлэх түрээсний машины оройн зайг зүй зохистой тогтооход заавал хотын олон нийтийн зам тээвэр, такси зэрэг тээврийн хэрэгсэлтэй зохицуулан хөгжүүлж, олон давхаргын, ялгаа зөрөөтэй, хотын зам харилцааны аяллын системийг бүрдүүлэхийг бодолцсон байх ёстой хэмээн баримт бичигт онцолжээ.
Түрээсийн машин олон нийтийн зам тээврийн бусад хэрэгсэлтэй сайтар зохиж ажиллах нь хувийн машины хэрэглээг багасгаж, тээврийн системийн тав тух, үр ашгийг дээшлүүлж чадна гэж Хотын зам тээврийн салбарын мэргэжилтэн, Шанхай хотын хот төлөвлөлт, зураг төслийн Сан-И компанийн захирал Шүй Канмин үзэж байна. Тэрээр:
Авто машины хөгжлийг хамтдаа хуваалцах өнөөгийн цаг үеийг бид дэмжих боловч тэр нь хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул, хөгжүүлэх цар хэмжээг заавал бүхий л хотын зам нэвтрүүлэх ачааллын хүчин чадалтай холбож үзэх ёстой. Энэ нь бусад эрчимжсэн тээврийн хэрэгсэлд зохих туслах үүрэг гүйцэтгэж байна хэмээн үзэж байна гэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өнөөгийн хөгжлийн байдлаас харахад машинд зогсоол олдохгүй байгаа нь түрээсний машинд тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Ялангуяа нэг хоёрдугаар зэрэглэлийн том том хотын төв гудамжинд энэ байдал улам бүр хүнд байна. Үүний зэрэгцээ машины зогсоол ховроос болж хэрэглэгчид тогтсон цагаар машин түрээсэлж машинаа буцаах болсон нь түрээсийн машины хялбар байдалд нөлөөлж байна. Харин тус баримт бичигт уг асуудалд анхаарал тавьж, зохицуулах санал дэвшүүлсэн байна.
Түрээсийн машины ажил төрлийн хөгжлийн нэгэн саад бол машины зогсоолын төлөвлөлт, бүтээн байгуулалт хоцрогдож байгаа юм. Үүнд чиглүүлж хоёр байгууллага хамтран уг баримт бичгийг боловсруулж байгаа нь бодлого, хот тохижилтын талаас, ялангуяа түрээсийн машины зогсоол, түүний иж бүрэн барилга, бүтээн байгуулалт зэрэгт түлхэц өгөхийг хүсэж байгаа явдал юм.
Салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, өдгөө түрээсийн машин Хятадад хөгжлийн эхний шатандаа байна. Улам олон иж бүрэн арга хэмжээ авч түрээсийн машины хөгжлийг цаашид дүрэмжүүлэх хэрэгтэй гэжээ.
