
- Эдгээр багавтар булшнуудыг тоосгоор барьсан байх тул Хятадын их талын сонгодог булшинд хамааруулж болохгүй байгаа юм. Эдгээр булш нь Зүүн Хань улсын /МЭӨ 25-220 он/ хожуу үед буюу 1800 жилийн тэртээх цаг үед хамаарч байгаа юм гэж Хятадын Нийгмийн ухааны академийн ажилтан Шэн Вэньши ярьлаа.
Түүний хэлснээр дээрх булшууд нь тун сайн хадгалагдан үлдсэн ба бараг булш бүрээс эртний хийцийн хүрэл тогоо гарч байжээ. “Тогоо бүр хоёр хажуу талдаа нүхтэй ба тэр нүхээр нь юманд өлгөн гал дээр хоолоо хийдэг байжээ. Ийм хийцийн тогоог голдуу нүүдэлчин овгууд хэрэглэдэг байсан. Бидний үзэж байгаагаар саяхан олсон эдгээр эд зүйлсийг хүннүчүүд хэрэглэж байсан гэж Шэн Вэньси хэлсэн юм.
Тогооноос гадна, булшин дотор хүзүүний зүүлт, алтан ээмэг, хэт хутга болон хүннүчүүдийн өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлс байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрх булшнууд онцгой их ач холбогдолтой. Учир нь бусад ижил төрлийн булшнуудаас ялгаатай нь гэвэл булш хулгайгаар ухдаг хүмүүсийн гарт огт өртөөгүй аж. Энэ нь эртний үеийн шинэ шинэ чухал нарийн зүйлүүдийг мэдэж авах бололцоог эрдэмтдэд олгож байгаа юм. Дээрх булшнуудыг 11 дүгээр сар гэхэд бүрэн малтаж дуусах ба үүний дараа эрдэмтэд тэдгээрийг бүх талаас нь нарийвчлан судалж эхлэх юм байна.
