solongonews
БНХАУ-д жолоочгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ
2019-05-24 20:50
БНХАУ-д жолоочгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ.

    Хятадын Жэнжөү хотод “5G ухаалаг нийтийн тээвэр төсөл” энэ сарын 17-ноос туршилтаар хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобус ашиглахаар туршиж байгаа юм. Тус туршилтаар дөрвөн автомат удирдлагатай буюу жолоочгүй автобус гурван зогсоолын хооронд явах бөгөөд нийт замын урт нь 1.53 км болно. Түүнчлэн эдгээр автобус өөрөө хурдаа тохируулах, замын гэрэл, явган зочигч, замын саад тотгорыг таних чадвартай. Мөн саад тотгорыг тойрох, гүйцэж түрүүлэх, буудалд зогсох болон яаралтай үед тооромслох зэрэг үйлдэл гүйцэтгэх юм байна.


 Дашрамд дурдахад,  жолоочгүй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлснээр зам тээврийн осол, зөрчил  буурахаас гадна хүн хүч хэмнэх гэх зэрэг олон давуу тал бий болно гэж холбогдох албаныхан  үзэж байна. Түүнчлэн Бээжин хотын захиргаа нийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд 2022 оноос жолоочгүй автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хэ Нань мужийн өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл