solongonews
2022 оны 01-р сарын CPI өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувь өсөв
2022-02-17 17:29
2022 оны 01-р сарын CPI өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувь өсөж өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сард бүх улсын оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Үүнд хотод 1.1 хувь, хөдөө орон нутагт 0.4 хувь өсөв. Хүнсний үнэ 3.8 хувь, хүнсний бус барааны үнэ 2.0 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.4 хувь өссөн ба үйлчилгээний үнэ 1.7 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард бүх улсын оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Үүнд хотод 0.5 хувь, хөдөө орон нутагт 0.3 хувь өсөв. Хүнсний үнэ 1.4 хувь, хүнсний бус барааны үнэ 0.2 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувь өссөн ба үйлчилгээний үнэ 0.3 хувь өссөн байна.

1.Төрөл бүрийн бараа, үйлчилгээний үнийн жилийн өөрчлөлт

Нэгдүгээр сард хүнс, тамхи, архины үнэ өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурч, ХҮИ-д (Хэрэглээний үнийн индекс) ойролцоогоор 0.52 пунктээр нөлөөлсөн байна. Хүнсний бүтээгдэхүүнд мал, махны үнэ 25.6 хувиар буурч, ХҮИ-д 1.11 пункт нөлөөлж, гахайн махны үнэ 41.6 хувиар буурч, ХҮИ-д 0.96 пункт нөлөөлөв. Шинэ хүнсний ногооны үнэ 4.1 хувиар буурч, ХҮИ-д 0.10 пунктээр нөлөөлөн, шинэ жимсний үнэ 9.9 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.19 пункт нөлөөлсөн байна. Усны бүтээгдэхүүний үнэ 8.8 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.16 пункт нөлөөлж, өндөгний үнэ 1.9 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.01 пункт нөлөөлөн, үр тарианы үнэ 1.6 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.03 орчим пунктээр нөлөөлжээ.

Бусад долоон ангиллын үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа нь өсөж, нэг нь буурсан байна. Үүнээс тээвэр холбоо, соёл боловсрол ба орон сууцны үнэ 5.2 хувь, 2.9 хувь ба 1.4 хувиар өсөж, эмнэлгийн тусламж, хувцас, өдөр тутмын хэрэглээний бараа ба үйлчилгээний үнэ 0.6 хувь, 0.4 хувь ба 0.4 хувиар өсөн, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.1 хувиар буурсан байна.

2. Сар бүр янз бүрийн бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт

Нэгдүгээр сард хүнс, тамхи, архины үнэ өмнөх сараас 1.1 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.30 пунктээр нөлөөлсөн байна. Хүнсний бүтээгдэхүүнд шинэ жимсний үнэ 7.2 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.14 пункт нөлөөлж, усны бүтээгдэхүүний үнэ 4.1 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.08 пункт нөлөөлөв. Шинэ хүнсний ногооны үнэ 3.1 хувиар өссөн нь ХҮИ- ийн өсөлтөд 0.07 пункт нөлөөлж, өндөгний үнэ 1.1 хувиар буурсан нь ХҮИ-ийн уналтад 0.01 пунктээр нөлөөлөн, мал, махны үнэ 0.8 хувиар буурсан нь ХҮИ-ийн уналтад 0.03 пунктээр нөлөөлөв. Үүнд гахайн махны үнэ 2.5 хувиар буурч, ХҮИ-ийн уналтад 0.04 пункт нөлөөлсөн байна.

Үлдсэн долоон ангиллын үнэ өмнөх сараас дөрөв нь өсөж, нэг нь буурав. Үүнд тээвэр, харилцаа холбоо ба бусад хангамж, үйлчилгээний үнэ 1.1 хувь ба 0.9 хувь өсөж, соёл боловсрол ба эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.2 хувь ба 0.1 хувиар тус тус өсөн, орон сууцны үнэ өөрчлөлтгүй байна. Хувцас, өдөр тутмын хэрэглээний барааны үнэ ба үйлчилгээний үнэ 0.5 хувь ба 0.1 хувиар тус тус буурчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://finance.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл