solongonews
Хятадын эрдэмтэд олон салбарт шинэ амжилт тогтоов
2018-01-08 17:52
Хятадын эрдэмтэд олон салбарт шинэ амжилт тогтоов.

Нэгдүгээр сарын 08-нд Хятадын Шинжлэх  ухаан технологийн үндэсний шагналын эздийг тодруулав. Үүнд 271 төсөл, 9 эрдэмтэн  шалгарчээ. Үүнээс 2 эрдэмтэн үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагналын  эзнээр тодорч, үндэсний байгалийн шинжлэх ухааны шагналыг 35 төсөлд гардуулж,  үндэсний технологийн шинэ бүтээлийн шагналыг 66 төсөлд, үндэсний шинжлэх ухаан  технологийн дэвшлийн шагналыг 170 төсөлд гардуулсан байна. Үүнээс гадна гадаадын 7 эрдэмтэн БНХАУ-ын олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шагналыг хүртсэн юм. Хятадын эрдэмтэд олон салбарт шинэ бүтээл гарган, шинэ  амжилт тогтоож, Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжил дэлхий дахинтай хөл нийлж байсан бол улмаар гүйцэж, удирдан дагуулах болсныг энэ удаагийн шагналын  үр дүн харуулж байна.

2013 онд H7N9 шувууны томуугийн вируст олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж байсан бол Хятадын инженерийн академийн академич Ли Ланьжуань нар тусгай төсөл хэрэгжүүлж, тус өвчний эх үүсвэрийг илрүүлж, оношлон, вакцин бүтээх  зэрэг талаар шинэ амжилт гаргасан юм.

Агаарын бохирдлыг засах талаар  профессор Гао Шян тэргүүтэй судлаачдын баг "Нүүрс малтах машины шатахууны бохир хийн ялгарлыг багасгах технологи, хэрэглээ” төсөл хэрэгжүүлэн, үндэсний технологийн судалгааны шинэ бүтээлийн шагналыг хүртжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс шинжлэх ухааны үндсэн судалгааг ихэд чухалчилж, тус салбарын судалгаа өндөр амжилтад хүрч байна. Энэ удаа үндэсний байгалийн шинжлэх ухааны нэгдүгээр  шагналыг AIE төсөлд олгосон юм. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл