Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 7-ы өдөр нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний улиралд Хятад улсын үйлчилгээний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 1158.19 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар нэмэгджээ. 3 дугаар сард үйлчилгээний худалдааны импорт экспорт сүүлийн 14 сард анх удаа эерэг өсөлттэй болсон байна.
Тоо бүртгэлд харуулснаар, эхний улиралд Хятад улсын үйлчилгээний экспорт 545.75 тэрбум юаньд хүрч, 22.8 хувиар өссөн бол импорт 612.44 тэрбум юаньд хүрч, 13.5 хувиар буурсан байна. Үйлчилгээний экспортын өсөлт нь импортоос 36.3 нэгж дээгүүр болж, улмаар үйлчилгээний худалдааны ашгийн зөрөө 74.7 хувиар буураад 66.69 тэрбум юань болж, ноднингийн мөн үетэй харьцуулахад 197.05 тэрбум юаниар багасжээ. Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад үйлчилгээний импорт экспорт 10.4 хувиар буурч, үүнд экспорт 17.7 хувиар нэмэгдсэн бол импорт 26.1 хувиар буурчээ.
3 дугаар сард Хятад улсын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 444.12 тэрбум юаньд хүрч, 7.9 хувиар өсч, сүүлийн 14 сарын туршид сар тутмын өсөлт нь анх удаа эерэг болсон байна. Тээврийн үйлчилгээ, хувийн соёл урлаг, үзвэр үйлчилгээ түүнчлэн оюуны өмчийн эрхийн хэрэглээний зардал нь хамгийн түргэн нэмэгдсэн гурван салбар болсон бөгөөд тус тус 56.2, 34.5 болон 33.6 хувиар нэмэгджээ.
