Хятад руу тээвэрлэсэн үхэр, хонины махыг тэр өдрөөс хойш буцаах эсвэл устгах уу гэдэг асуудал тулгарч багагүй асуудал үүсгэсэн.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Минь “Хоёр улс хооронд хийгдэж буй мах, махан бүтээгдэхүүний худалдаа цаашид үргэлжилнэ” гэж өнгөрөгч лхага гаригт мэдэгджээ.
Улмаар, БНХАУ-ын малын ерөнхий эмч манай улсад ирж, мах, махан бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нийлүүлдэг үйлдвэрүүдэд ажиллаж буй аж.
Мөн БНХАУ-ын Хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын байцаагчид олон улсын лаборатори руу Монгол Улсаас БНХАУ-руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн эрүүл, аюулгүй эсэхийг шинжлүүлэхээр ханджээ.
Одоо талууд бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Олон улсын лабораториас ирэхийг хүлээж буй юм.
Шинжилгээний хариу ямар гарахаас хамаараад Монгол Улсаас БНХАУ мах, махан бүтээгдэхүүн хэзээнээс үргэлжлүүлэн худалдан авах, эсвэл бүр зогсоох уу гэдгээ шийднэ.
