solongonews
108 дэн Шар мөрнийг ”гэрэлтүүлнэ”
2022-02-16 11:14
108 дэн Шар мөрнийг ”гэрэлтүүлнэ”.

02-р сарын 13 бол билгийн тооллын тэргүүн сарын шинийн 13. Хятадын Шаньдун мужийн Жинань хотын Пининь шяний Жайжуан тосгонд Шар мөрний эрэг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр их хөл хөдөлгөөнтэй байж, ойр хавийн хүмүүс эх орон, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмний амгалан тайван байдлын төлөө залбирав.

16:00 цагийн үед бөмбөрийн дуун нижгэнэж оролцогчид баярын хувцас өмсөн дуулж бүжиглэн, дэнгээ голд тавьж гол мөрнөө баярлууллаа. Янко бүжиг нь баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг, арслангийн бүжиг нь баатарлаг байдал, амар амгаланг харуулдаг. Тухайн  газар байнга алга ташилт тасрахгүй байсан бөгөөд дэнгээ голд тавих цаг болохыг тэсэн ядан хүлээж инээд хөөрөөр дүүрэн байв.

Орой нь бүх төрлийн дэнг ээлж дараалан асаалаа. Энэхүү арга хэмжээнд зориулан нийт 108 ширхэг дэн бэлтгэжээ. Эдгээр дэн нь нарийн урласан луут завины дэн, галт шувууны завины дэн, мөн тарвас ба хулуу зэрэг өөр өөр хэлбэртэй байв. Хан боргоцой, улаан лууван, алим болон бусад төрлийн жимс, хүнсний ногооны хэлбэр дүрстэй дэнлүү нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.

17:20 цагт дэн өргөх арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Үндсэн дэнгээ асаахад Хятад үндэсний хувцастай эрэгтэй эмэгтэй тосгоны иргэд хөгшин залуугүй эгнэн зогсоод дэнгээ Шар мөрний эрэгт хүргэхэд Хятад үндэсний хувцастай нэр хүндтэй хүмүүс Шар мөрний усанд болгоомжтой тавьж байлаа.

Энэ үед Шар мөрний хоёр эрэг хөл хөдөлгөөнөөсөө ангижирч тайван амгалан болж, нэг, хоёр, арав, нэг зуу гэсээр мөрөнд тавьсан дэн аажмаар холдон одов. Голын дээр 108 дэн хөвж байна. Гол өнгө өнгийн дэнгээр хучигдан алгуурхан урсана. Голын эрэг дээрх хүмүүс ар араасаа адислал гуйн залбирч, сайн сайхан амьдралын төлөөх хүн бүрийн ерөөлөөр дүүрэн дэн аажмаар алс холд урсаж байв.

Энэхүү дэнг үйлдвэрлэх материалыг сонгохдоо байгалиа хамгаалах зарчмын дагуу ногоо, жимсийг гол түүхий эд болгон ашиглаж, олон нийтэд экологийн соёл иргэншил ба ногоон хөгжлийн ухагдахууныг сурталчлан таниулдаг байна. Дэнг голд тавьсны дараа голын орчинд экологийн хохирол учруулахгүйгээс гадна Шар мөрний амьтдад амттан өргөж байгаа болно.

Дэнг мөн бадамлянхуа дэн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Хятадын ардын дэнлүүний урлагаас уламжлагджээ. Мөн Хятадын соёл иргэншилд олон жилийн уламжлалт заншил болсоор иржээ. Хүмүүс голд бадамлянхуа дэн тавьж, ирж буй жилдээ цаг агаар сайхан, ургац арвин, амар амгалан, өлзийтэй байхын ерөөл өргөдөг. Жайжуан тосгонд голд дэн тавих үйл ажиллагаа эртний түүхтэй бөгөөд Чин гүрний үеэс энэ заншил байсаар ирсэн. Билгийн тооллын эхний сар орж, нар жаргах үед тосгоныхон аяндаа Шар мөрний хөвөө рүү алхаж, голын дэн асгаж, залбирч, ерөөл дэвшүүлж, хөдөөгийн ардын зан заншил, уламжлалт соёлын сүр хүчийг мэдрүүлнэ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл